19. Амралт 1

2.1K 131 3
                                    

Маргааш нь J-Hope хён өглөө манай ресторанд ирж бид хамт өглөөний цай уув

Oops! This image does not follow our content guidelines. To continue publishing, please remove it or upload a different image.

Маргааш нь J-Hope хён өглөө манай ресторанд ирж бид хамт өглөөний цай уув.
"V чамайг архитектураар л ажилладаг гэж бодтол рестораны эзэн байх гэж"
"Харин таныг л бүжигчин гэж бодтол оффисын ажилтан байсан байна"
Хёны бүжиглэж байгаа бичлэг манай серверт алдартай байсан. Бараг бүгд л мэргэжлийн бүжигчин гэж боддог ч үгүй байж.
Бид тоглоомны тухай ярилцан, сүүлдээ хамт тоглож байтал манай ажилтан ирээд
"Ким захирлаа аялалаар явах хүмүүсийн мөнгийг хураагаад дуусчихсан. Та захиалгаа баталгаажуулах уу?"
"За тэгье. DL тэгээд бонус өгнө гэнэ үү? Ийм олуулаа очиж байхад"
"Энэ долоо хоногт л нэг хүний 10% хямдруулахаар болсон"
Би хувийн асуудлаасаа болоод ажилчиддаа ойрд цаг ч гаргаагүй ядаж амралтанд явж ирэх хэрэгтэй.
Өдөр болгон Жин ах намайг хэзээ ирэхийг асууж , онгоцтой бол ирж авах дээрээ тулж байна. Хурдан Аёон эмчтэй учраа олоод гэрлэ гээд байхад миний эхнэр шиг л аашлаад байх юм.
"V 9 цаг дөхөж байна хоёулаа ажлаасаа хоцрох нь"
"Хён би ажил дээрээ байна. Харин та л хоцрох хүн нь байна"
J-Hope хёны царай барайгаад "Тийм шдээ энэ чиний ресторан. За явлаа дараа уулзацгаая. Баяртай " Тэр кофегоо дутуу орхиод гүйсээр эндээс гарав. "Баяртай хён"

Хёнтой зөрөөд үйлчлүүлэгч орж ирж би ч ажилдаа орлоо. Ажлаа хийвэл арай бага бодох бололтой.

#

Өнөөдөр Юнги сонбэтэй таарвал яах вэ? Хуучных шигээ байх ёстой юу? Тэгвэл сэтгэлийг нь үл хүндэлсэн болчихно болов уу?. Яах ёстой вэ?
"Жин ахлахаа орохгүй юм уу? Лифт ирчихлээ"
"Аан тийм ээ. Баярлалаа "

2 долоо хоногийн дараа амралтаар явахаар байсан ч шинэ барилгийн нээлт хойшилсон болохоор энэ долоо хоногтоо л явахгүй бол болохгүй нь.
Бид хурал дээрээ ажлын тухай ярьж дуусаад
"Тэгэхээр Хусог чи маргааш гэхэд явах газар олох хэрэгтэй байна "
"Ойлголоо ахлахаа"
"Бас Жон дадлагажигчаа мөнгө хураахыг чамд даатгалаа.Сонсож байна уу? Жон дадлагажигчаа "
Тэр огт сонссон шинжгүй доош хараад л суугаад байв. Хусог түүний мөрөн дээр зөөлөн цохиод
"Өчигдөр уугаа юу? Ийм байдаггүй хүн юу болоо вэ?"
Жонгүг бөхийгөөд "Уучлаарай. Би мөнгө хурааж дуусаад мэдэгднээ"

Сохор болзоон дээр EX-тэйгээ таарчихлаа! /COMPLETED/Where stories live. Discover now