Хэгюүг хүргэж өгчихөөд ресторан дээр ирэхэд ямар нэг асуудал гараагүй байлаа. Ер нь рестораны ажил жигдэрчихсэн болохоор Америкаас явуулсан архитектурын ажлын саналыг зөвшөөрөх хэрэгтэй байх. Сургуулиа төгсөөд архитектураар ажиллахыг хүссэн ч аавын бие тийм ч сайн биш, Жин ах ганцаараа ресторан ажиллуулах хэцүү болохоор дуртай мэргэжлээсээ татгалзсан бас Еэсүгээс ч тэр.
Одоо ч болов бага багаар алдсан бүхнээ эргүүлж авахыг хүсч байна.Еэсү рүү залгатал утсыг нь эрэгтэй хүн авав. Энэ хоолой чинь?
"Еэсү угаалгын өрөөнд байна аа"
"Тэюун уу?"
"Өө Тэхён "
Еэсү Тэюун хоёрын дунд юу ч байхгүй гэдгийг би тэр хоёроос ч илүү мэддэг байх.
"Тэхён чи хурдлахгүй бол өнөөдөр Еэсүг нэг залуу хүргэж өгсөн бүр гэрт нь цамцаа үлдээчихсэн байсан""Новш гэж. Өөр мэдсэн юм байна уу?" хурхирах чимээ гарч Тэюуныг бараг 5 минут дуудсан ч тэр сэрсэнгүй. Тасарчихаж л дээ.
Тэр Мин захиралтайгаа тийм дотно юм уу? Юнги сонбэ гэнэ шүү. Тэр ер нь надаас юугаараа илүү юм. Яаж ч харсан би"Захирлаа та зүгээр үү? Та ганцаараа толины өмнө их удаан эргэлдлээ"
Орой цэвэрлэгээ хийж байгаа ажилтан мартчихаж гэхдээ яаж ч харсан би илүү байна даа. Асуугаад үзье. Түүний хажууд хана налж зогсоод
"Энэ миний биш Жин ахын тухай юм. Тэр экстэйгээ буцаж нийлэхээр хичээж байгаа гэсэн"
Гэнэт тэр шалны модоороо газар хүчтэй цохиход нь цочин түүн рүү хартал
"Экстэйгээ хэзээ ч битгий нийл гэдэг үг зүгээр ч нэг гараагүй юм шүү. "
Тэр шалаа угаан цааш явж би түүнийг даган хажууд нь алхангаа
"Гэхдээ салсан ч гэсэн одоо хүртэл хайртай бол яах уу?"
"Дууссан л бол дууссан гэсэн үг. Та Америкт амьдарсан болохоор мэдэхгүй байна. Солонгост бол салсан л бол салсан байдаг юм"Тэр захирал, цамц, бас энэ яриа. Үнэхээр бид хоёрт боломж байхгүй гэж үү? Больж үз би бол Ким Тэхён. Би боломж хүлээдэггүй би боломжийг бүтээдэг.
Тэр их дурсамжийг зүгээр л салахын тулд бүтээгээгүй
Тэр их салалтын шаналалыг ч бас ингээд орхих гэж мэдрээгүй
YOU ARE READING
Сохор болзоон дээр EX-тэйгээ таарчихлаа! /COMPLETED/
FanfictionТүүнийг мартах гэж сохор болзоонд явсан ч ахиад таарчихлаа.