11. Хүлээх байсан

2.3K 165 5
                                    

7 жилийн өмнө

Oops! This image does not follow our content guidelines. To continue publishing, please remove it or upload a different image.

7 жилийн өмнө

Өрөөгөө буулгаж бүх хувцасаа гаргаж тавьсан ч олигтой өмсөх хувцас олдохгүй тольны өмнө барьж үзсээр зогсож байтал Мёнсү  өрөөний хажуугаар зөрөхийг нь хараад
"Хөөе энэ юбка ямар байна"
"Тэнэг байна" гээд хэлээ гаргачихаад цаашаа гүйчихэв. Энэ муу эгчтэйгээ үргэлж хүндэтгэлгүй харьцах юм аа?
"Яаа! Жин Мёнсү наашаа хүрээд ир"
Мёнсү гүйгээд аль хэдийн гэрийн гадаа гарчихсан "Та ингээд байвал болзооноосоо хоцорно доо"
Цагаа хартал одоо гарсан ч бараг хоцрохоор байв.
"Ирээд чамд хичээл заана хүлээж байгаарай"
"Хүлээхгүй дээ"
Хоцорчихсон болохоор гарт тааралдсан юмаа өмсчихөөд гүйсээр Тэхёнтой уулзах газартаа ирэв. Тэхён хэдийн ирчихсэн сандал дээр сууж байлаа. Амьсгаагаа дарчихаад түүн рүү очин хажууд нь суугаад
"Уучлаарай хоцорчихлоо. Удаан хүлээсэн үү? "
Тэр наашаа харалгүй
"Зүгээр дээ" гэв. Яагаад ийм хүйтнээр хариулж байгаа юм бол? Үгүй ээ Тэхён зүгээр л элсэлтийн шалгалтандаа бэлдээд ядарсан байх. Битгий их юм бод.
Хэсэг хугацаанд бид хоёр юу ч ярилгүй хэсэг суув.
"Тэхёнаа чухал хэлэх юм байна гэсэн юу юм?" арай их сургуульд ороод хамт амьдаръя гэх гэж байгаа юм болов уу ? Сандраад хэлж чадахгүй байгаа юм байх даа?

Тэхён урагшаа харсан чигтээ "Салцгаая"

"Ю.юу гэсэн бэ?" сонссондоо итгэж чадахгүй нь. Амьсгал давхцаж, гар чичрэн түүн рүү хартал тэр ч над руу харж байв. Түүний ийм хүйтэн харцыг анх удаа л харж байна.
"Чи зөв сонссон. Салцгаая Жин Еэсү. Ингээд дуусгая"

Сохор болзоон дээр EX-тэйгээ таарчихлаа! /COMPLETED/Where stories live. Discover now