22. Битгий яв

2.1K 140 5
                                    

Ажилтных нь үгийг сонсоод яаравчлан машиндаа суун Хусогт онгоцны буудал, Тэхён, хурдан л гэж хэлсэн

Oops! This image does not follow our content guidelines. To continue publishing, please remove it or upload a different image.

Ажилтных нь үгийг сонсоод яаравчлан машиндаа суун Хусогт онгоцны буудал, Тэхён, хурдан л гэж хэлсэн. Замд бугуйн цагаа харангаа тасралтгүй Тэхён руу залгасаар байсан ч ямар ч хариугүй хэвээр. Онгоцны буудал руу ойртох тусам зүрх хүчтэй цохилж, нүдэнд нулимс цийлэгнэж байв. Бид гэрлэн дохион дээр зогсоход
"ШУУД ЯВЧИХГҮЙ ЯАСАН ЮМ. Хурдан яв л даа би торгуулийн мөнгийг нь төлье. Тэхён тт.т.тэр явчихвал яах юм. Ахлах сургуульд намайг орхисон шигээ ахиад орхивол ЯАХ ЮМ ГЭЖ БАЙНА"

Анхнаасаа тэгэх хэрэггүй байсан юм. 7 жил өнгөрсөн байхад цаг хугацаа өгөх гэнэ шүү? Ахиад алдаж чадахгүй байж өөрөөсөө түлхэх хэрэггүй байсан юм гэж бодох бүрт тэвчиж байсан нулимс хацар даган урсаж, амьсгаа дээрдэж байв. Хусог намайг өөр рүүгээ харуулаад
"Тэгж болохгүйг та мэдэж байгаа ахлахаа. Бид хамгийн дээд хурдаар явж байна. Тэгэхээр сонс Тэхён ниссэн байсан ч та араас нь очиж чадна. Та одоо тэр үе шиг ахлах сургуулийн сурагч байхаа больсон болохоор тайвшраад уйлахаа боль. Та очиж амжина"
Намайг аажмаар толгой дохиход ногоон гэрэл ч асаж Хусог бид хоёр хурдны зам руу оров. Тийм ээ түүний зөв би амжина.
"Баярлалаа Хусог"
Онгүцны буудлын үүдэнд нь ирээд бид хоёр салж Тэхёныг хайхаар явцгаав. Би удахгүй нисэх 3-р зурвас руу гүйж байтал 2-р зурвасны ачааны хэсэгт Тэхён ачаагаа бариад зогсож байв. Замд бөөгнөрсөн олон хүнтэй болохоор түүн рүү очих гэж хүмүүсийг зөрөн явсан ч тэр улам цаашлаад байв. Ингээд явуулахгүй ээ гүнзгий амьсгаа авчихаад хамгийн чангаараа
"КИМ ТЭХЁН БИТГИЙ ЯВ" гэтэл тэнд байсан бүх хүн эргэн харж Тэхён ч байрандаа зогсоод эргэж харав. Хүмүүс хоёр тал руугаа хуйлран надад зам гаргаж өгөхөд нь би түүн рүү ойртон
"Яагаад ахиад намайг орхих гэж байгаа юм. Өнгөрсөн 7 жил би зөвхөн чамайг л хайрлаж байсан. Чи хүлээнэ гэсэн биздээ? Надад хайртай гэчихээд яагаад орхидог юм. Би ч гэсэн чамд хайртай байхад гуйя битгий Америк яв. МИНИЙ ДЭРГЭД БАЙ КИМ ТЭХЁН" гээд ахиад л нулимс хацар даган урсав.
Тэр над руу харж инээчихээд барьсан ачаагаа газар хаян хоёр гараа дэлгэхэд би түүн рүү гүйн очиж тэврүүлэв. Түүнийг зөрүүлэн чангаар тэврэхэд Тэхён миний үсийг зөөлөн илж хүмүүс алга ташин, зарим нь Аз жаргал хүсч байлаа. Гэтэл ард хоолой засах сонсогдон
"Ариун цэврийн өрөө орох хойгуур миний ачааг газар хаячихаад найз эмэгтэйтэйгээ тэврээд зогсож байх юмаа Тэхён"

Сохор болзоон дээр EX-тэйгээ таарчихлаа! /COMPLETED/Where stories live. Discover now