Бонус 3

2.3K 117 4
                                    

Өнгөрсөнд

Oops! This image does not follow our content guidelines. To continue publishing, please remove it or upload a different image.

Өнгөрсөнд

Их сургуулийн уламжлал болгон зохион байгуулдаг эрдэм шинжилгээний хурал. Албаны хувцаслан, энгэртээ хөх өнгийн мандат зүүн өөрийн нэрийг дуудахыг догдлон хүлээн суух оюутнууд. Зарим нь тайвшруулах эм хүртэл ууж байгаа харагдана. Хэрвээ энд байр эзлэвэл том группд урилгаар үндсэн ажилтан болох боломж учир хүн бүр л алдахыг хүсэхгүй байгаа нь илт. Хөтлөгч 1-р байрыг зарлах болоход тэдний амьсгал, зүрхний цохилт улам түргэсэв.
Хөтлөгч "1-р байранд Бизнесийн Сургуулийн 4-р курсын оюутан Мин Юнги тодорсон байна. Баяр хүргэе" гэхэд хүмүүс чангаар алга ташин тэдний дундаас Юнги замдаа багш нартайгаа гар барин бөхийсөөр тайзан дээр гарч ирэв.
"Юуны өмнө миний судалгааны ажлыг удирдсан Ким профессорт маш их талархаж байна. Энэ шагналыг авч байгаа минь нэр төрийн хэрэг. Маш их баярлалаа цаашдаа ч хичээх болно оо"
Тэнхимийн эрхлэгч түүнд шагналыг гардуулахад хүмүүс алга ташин түүнд баяр хүргэж байлаа. Ингээд байр эзэлсэн хүмүүс багш нартай зураг даруулан тайзнаас буув.
Танхимаас гарч байгаа оюутнууд хоорондоо
"Үнэхээр алтан халбага зууж төрсөн хүмүүс ч өөр юм аа. Аав, ээж нь гадаадад доктороор ажилладаг, өөрөө толгой сайтай урлаг спортод ч сайн, тэгээд бүр найз охин нь Анагаах ухааны сургуулийн гүнж
И Аёон байх гэж"
"Харин тийм ээ. Нэг өдөр ч болов Мин Юнгигийн амьдралаар амьдарч үзэх юмсан"
"Аёон тэр хоёр 1-р курсээс хойш үерхэж байгаа биздээ. Үерхэл нь хүртэл цэцгэн замаар сайхан юм аа"
гэсээр ярилцан явцгаана.
Харин Юнгид сүүлийн 2 хоног утсаа ч авахгүй, сургууль дээрээ ч ирэхгүй эмнэлэгт дадлагад гарч байгаа найз охин нь чухал байлаа. Ахиад л аваагүй дуудлагыг харан санаа алдтал Кихён ирж мөрөөр нь тэврээд
"Хөөе яагаад тэнгэр хөмөрчихсөн юм шиг санаа алдаад байгаа юм  хүн харвал чамайг байр эзлээгүй гэж бодох нь. Явъя аа манайхан тэмдэглэх гээд хүлээгээд байна"
"Аёон утсаа авахгүй байна. Ядаж аль эмнэлэгт гарч байгааг нь ч асууж амжаагүй. Найзууд нь ч мэдэхгүй "
"Завгүй байгаа юм байлгүй дээ явья аа. Хамт амьдарч байж гэртээ ирж л таараа юунд нь санаа зовдог юм"

Сохор болзоон дээр EX-тэйгээ таарчихлаа! /COMPLETED/Where stories live. Discover now