Ер нь их ярвигтай. Бүхий л зүйлс...
Бид өвддөг. Тэгээд нуухын тулд инээдэг. Харин дараа нь инээх нь улам их өвтгөдөг гэдгийг ойлгоод жинхнээсээ уйлдаг. Уйлж дуусмагцаа уусан шингэж алга болж байгаа мэт мэдрэмжинд автдаг. Энэ үйл явцад ямар нэг нэршил байдаг л байх.
...
-Юундаа инээгээд байгаа юм?
-Зүгээр л инээж байна шдээ?
-Минхёг? Өнөөдөр таслахгүй биздээ? Чиний таслалт дэндүү олон цаг болсон. Сургууль чамайг хөөхгүй байгаад баярла. Ядаж маргаашнаас шалгалт эхлэнэ гэдгийг мэдэж байгаа юу? гэсээр Кихёнийг үглэж эхлэхэд би дуртай дургүй толгой дохингоо дуртай дургүй амьдралын төлөө зүтгэх хүмүүсийг нүдээ чилтэл ажиглан суув.
...
Үнэндээ энэ бүх явдал эхлэхээс өмнөх үйл явдал гэнэт бодогдон, яг л тэр явдал өрнөж байсан кафед ирсэн байлаа. Урьдын адил чихэнд танил таатай дуу аялгуулах кафе бидний байнга уулздаг газар болоод удсан сан. Ингээд бодсон дахиж сургуульд сурахгүй нь таатай юм. Дахиж ямар ч шалгалт үгүй. Ямар ч бие даалт үгүй. Диплом бичих хэрэг үгүй. Ажиллах ч шаардлагагүй... Хүсээгүй тэдгээр бүхэн ямар ч шаардлагагүй болсон.
Цонхны дэргэдэх сандал дээр суунгаа биенээс минь унжиж буй гинжийг дахин нэг харлаа. Үхсэний дараа гэнэт гарч ирсэн эдгээр гинж хүзүүнээс эхлэн газарт уусан зүүгдэх мэт харагддаг. Яагаад гэдгийг мэдэх юм алга. Ер нь мэдсэн ч хэнд хэрэгтэй гэж? Би чинь нэгэнтээ үхчихсэн хүн шүү дээ...
Үхэхээс өмнөх үеийн дурсамжууд ихэнх нь алга болсон тул одоо ч яагаад үхсэнээ хааяа хааяа гайхна.
Ийн бодож суутал цонхны дэргэдүүр надтай адил гинжтэй нэгнийг олж харах нь тэр. Адил үхсэн нэгний сүнсийг харсан ч над шиг ийм олон гинжтэйг лав үгүй. Тун их сонирхол хөдөлсөн учир шууд л түүнийг араас нь дагав. Нас болон нуруугаар надтай тун ойролцоо нэгэн байлаа. Эсвэл илүү хөгшин ч байж мэдэх юм.
Ялгаатай нь тэр хаа нэг тийшээ зорилготой алхах ба удалгүй булан эргээд хаашаа ч юм бэ алга болчих нь тэр.
Сүнсний талаарх бидний мэддэггүй маш олон зүйлс байдаг гэдгийг мэдэх үү? Бид тэр болгон хана нэвтэлж чаддаггүй. Орж болох газар... орж үл чадах газрууд бий. Өөрийн чинь дурсамж түүхийг агуулсан газраар чи чөлөөтэй орж гарч чадах ч... хэзээ ч очиж үзээгүй газраа шууд орж чадахгүй.
![](https://img.wattpad.com/cover/269150434-288-k652220.jpg)
YOU ARE READING
The Morning after I killed myself
FanfictionI tried to unkill myself but couldn't finish what I started. #bxb