11. Хэвийн

80 18 8
                                    

Нартай өдөр байхад бүрхэг өдөр ч бий. Юмс тойрон эргэлдэхдээ эргэн солигдож байдаг нь амьдралын хэвшил. Хэзээ ч нэг л хэвээр дардан байдаггүйг анхаар. Хэрэв тийм бол энэ ердөө үзэгдэл төдийхөн тоглолт гэдгийг тунгаагаад үз.

.......

-Заримдаа би гайхдаг юм.

-Юуг?

Кихён долоо хоногийн турш чимээгүй байсан Минхёг дээр сая нэг ирээд хамт оройн хоол идэж суух ба Минхёг урьд урьдынхаасаа илүү чимээгүй байсан нь бяцхан гайхшрал төрүүлээд байлаа. Өөрийг нь ирмэгц л хэрэгтэй хэрэггүй, сонин хачин... заримдаа огт сонсоно гэж бодохооргүй зүйлсийг ар араас нь замбараагүй урсган гаргадаг тэрээр өнөөдөр тун чимээгүй байх аж. Гэтэл удтал сууж байснаа хоолоо дуусгахын алдад Минхёг ийн асуужээ.

-Кихён-аа? Чиний амьдрал нэгэн хэвийнээр үргэлжилдэг үү?

-Хмм... хэвийн?...

-Тэрнээсээ залхдаг уу?

-Мэдээж үгүй.

-Хэвийн амьдрал нь уйтгартай санагддаг хүмүүсийг заримдаа гайхах юм.

-Яагаад?

-Юмс ээдрээтэй байдаг шүү дээ. Ямар ч зүйл хэвийн биш... Сайн ч муу талаараа ямар ч зүйл хэвийн үргэлжилдэггүй. Уйдах зав бидэнд гарна гэж бодохоор хачин юм гэж гайхлаа.

You've reached the end of published parts.

⏰ Last updated: Jun 08, 2021 ⏰

Add this story to your Library to get notified about new parts!

The Morning after I killed myselfWhere stories live. Discover now