8. Харанхуй

40 17 7
                                    

"Харанхуй уудам. Гэсэн ч бид тэндээс өчүүхэн хэсгийг л олж харна."

~~~~~~~~

Очихоос айх нэг л газар байсан нь түүний гэр байв. И Жүхоний амьдардаг газар. Түүний тухай санасан боловч дахиж тааралдахаас нэлээдгүй дөлж явсны эцэст энд ирсэн өөрийгөө гайхна. Үхсэн хойноо ч өөрийгөө зовоож байгаа нь гайхширмаар юм.

Хаалганых нь үүдэнд хэсэг зогсоод чимээ чагнав. Ганц л алхвал шууд л орох атал айдас намайг хүлж байлаа.

"-Тэр намайг харах ч үгүй. Яагаад зүгээр орж болохгүй гэж??

-Үгүй ээ, энэ тийм ч сайхан санаа биш!!

-Чи орох хэрэгтэй!"

Өөртэйгөө зөрчилдөх хэсэг үгсийн дараа дотор дуулдах юм хагарах чимээ сонирхлыг минь татах нь тэр.

Бодлоо ор тас хаян орвол дулаанаар ээдэг түүний гэр танигдахын аргагүй болтлоо заваарч орхисон байгааг хараад гайхав. И Жүхон барагтаа бол ийн заваарч суудаггүй сэн. Үүдний хэсэгт гайхан зогсох намайг дараагийн дуу шууд л татав.

Эрэгтэй эмэгтэй хүний хоорондоо хэрэлдэх тэмцлийн дуу.

Эрэгтэй нь Жүхон бололтой. Дууных нь өнгө аяс их л ширүүн хүйтэн хөндий дуулдана. Жинхнээсээ уурласан гэдэг нь илт. Харин эмэгтэй нь гомдол тээсэн дуутай байх аж.

Унтлагын өрөө рүү удаанаар алхан онгорхой хаалгаар нь шагайн харвал үнэхээр л сонсогдож байгаа шигээ тэд маш ширүүн маргаан хийж байлаа.

-Хэр удсан юм? гэж асууж байна!!

-Тэр хэнд хамаатай юм?

-Хэнд хамаатай юм гэнэ ээ? Би чиний СҮЙТ ЗАЛУУ! БИ ХАРААЛ ИДСЭН ИРЭЭДҮЙН НӨХӨР ЧИНЬ болох хүн. Тийм байхад ХАМААГҮЙ гэнэ ээ!!

-Чи хэзээ ч СҮЙТ ЗАЛУУ ШИГ байгаагүй! Надад жинхнээсээ хайртай байгаагүйг чинь бид хоёулаа мэднэ!!

-Худлаа!! Чи бол адгийн худалч хүүхэн. Ойлгомжтой!! Би дэндүү сохор байж. Хормой султайг чинь эртхэн мэдсэн бол!!---

Ийн хашгирах түүний дуу хүчтэй алгадах дуунаар аниргүй болов.

Жигтэй хүнд уур амьсгал бүрдсэнийг харвал нэн том хэрэг мандсан бололтой. Газар тарсан хувцас болоод замбараагүй шүүгээ, мөн хугарсан сандал... хагарсан ваарны хэлтэрхий... хацрандаа улаан оромтой хорсол дүүрэн харцтай И Жүхоний өөдөөс харан зогсох нүцгэн биен дээрээ том цамц угласан гомдол үзэн ядалт тээсэн түүний сүйт бүсгүй.

The Morning after I killed myselfWhere stories live. Discover now