5. Сайн найз

52 18 4
                                    

Баригддаггүй бодол
Хөөвч би гүйцэхгүй.

~~~~~~~~~~

"Кихён аа? Би ядарч байна..."

Танил дуу хоолой чихэнд нь дуулдахад таагүй зүүднээсээ сэрсэн залуу хүндээр санаа алдан харанхуй өрөөндөө хэсэг суув. Хамгийн сайн найзаа тэр саяхан алдсан. Үнэн хэрэгтээ сайн найз гэж нэрлэх эсэхдээ эргэлзэж байлаа. Түүний тэр их хүнд хэцүү үед өөрийгөө хаана юугаа хийж байсныг гайхаж улам бүр дотогш нуугдах түүний дотоод төрх.

-Ойрд унтаж чадахгүй байгаа юм уу? гэсээр эмнэлэгийн орон дээр хэвтэх залууг дуугарвал Кихён бондгосхийн цочиж орхих нь тэр.

-Яахав ... тиймэрхүү л...

-Найзын чинь талаар сонссон. Харамсалтай юм болжээ.

-....

-Нүд чинь яаж байна? гэсээр сэдвийг шууд л өөрчлөн дэргэд нь бүр илүү ойртоод нүдийг нь тэнийлгэн харахад тэд хоорондоо харц тулгарна.

Энэ орон дээрх залууг Хёну гэнэ. Бага байхдаа осолд орсны улмаас нүдэндээ бэртэл авсан тэрээр бүрэн эдгэрч чадалгүй явсаар саяхнаас энэ эмнэлэгт хэвтэн эмчлүүлж байгаа бөгөөд удахгүй хагалгаанд орох гэж байгаа аж. Харин саяхан дадлагаар энд шөнийн ээлжинд гарах болсон Кихён энэ залуутай хэд хэдэн үг солилцдог болсон нь энэ юм.

Хёну залуу өөрөөс нь нэг насаар ах учир тэр хоёрт ярилцах зүйлс олон гарна. Хоёр өөр ертөнцөд өссөн хэдий ч бие биенийхээ хаалга руу хэрхэн шагайж буй учраа ч олохгүй инээлдэн ярьж суух залуу нас.

-Яахав...дажгүй шүү ~~

-Ямар нэг зүйл болвол дуудаарай. Би ингээд явья даа гэсээр дааж авсан хэсгээ шалгаж дууссан тэрээр ядруу төрхтэйгөөр өрөөнөөс гарахад бусад өвчтөнгүүд аль хэдийн эхнээсээ унтаж байлаа. Гэвч Хёну түүний энэ байдалд илт санаа нь зовно. Унтаагүй удсан төрх нь харахад илт. Хөх туяа татуулсан гунигтай харц, хэлж зүрхэлж чадахгүй хий дэмий л шүлсээ хаа нэг залгихдаа хөмсөг зангидах тэрээр сэтгэлдээ том ангал үүсгэсэн аж. Нуруугаар хүйт даан хүнд оргих, зовиуртай хэрнэ онош үгүй энэ өвчнийг бид яаж эмчилдэг юм бэ?

Нам гүм эмнэлэг... хаалганаас хаалга үргэлжлэх өрөөнүүд... Хонгилын үзүүрт дэх жижүүрийн хэсэг... Хэрэв уйтгар гуниг шаналан цэцэг болгон ургадаг байсан бол энэ хонгил цэцэгт хөндий болох байсан болов уу?

Алхаж буйгаа ч үл мэдрэх ядруу залуу удаанаар урагшлах ч бодол санаа нь хаа нэгтээ салхинд туугдаж. Нэрийг нь дуудахад ч сонссонгүй.

The Morning after I killed myselfDonde viven las historias. Descúbrelo ahora