10. Нартай өдрүүдийн сүүдэр

53 18 8
                                    

Бид хайрыг өөрсдийнхөө туршлагаар л тодорхойлдог.


~~~~~~~~~~~~

-Зүгээр үү?

Удтал чимээгүй хэвтсэн Минхёг дээр Хусог ирээд ийн асуув. Нүдэн дэх цог нь унтарч, гуниг харуусал уй гашуу айдсыг бүгдийг нь ор тас мартсан мэт байх түүний төрх одоо л нэг юм үхсэн хүн мэт харагдана. Асуултанд нь ч хариулсангүй үг дуугаралгүй хэвтэх түүнийг Хусог өрөвдөх аж. Тэгснээ хариулт үл сонсоод урамгүйхэн буцаад текэн дээрээ очвол Хёнвон хослолоо янзлаад зогсож байх нь тэр. Харин өнөөх хүнээ алдсан нэгэн харагдсангүй.

-Түүнийг ингээд л орхих юм уу? Амьдын гал нь унтарч.

-Мэдээж унтрана. Бүгд л тэгдэг юм. Гэхдээ удаан тэссэн нь гайхалтай юм. Бараг л .... эндүүрэх шахсан шүү. Түүний нүдний гал унтраагүй байсан нь хачин байсан юм. Гэсэн ч бүгд л адил завин дээр байгаа хойно...

-Одоо цаашид юу болох бол ? Энэ чигээрээ удаж магадгүй бол яах вэ?

-Тэр үхсэн хүн. Бид ч мөн адил. Бүгд л туулж яваа.

-Дэндүү өрөвдөлтэй юм.

-Туйлшрах хэрэггүй. Бага багаар мэдрэх бүхэн нь хурцлагдаж дахин үхэхийг хүссэн дээд оргилдоо хүрэхэд түүний хэн болж өөрчлөгдөх нь харагдана. Тэр цагт шүүлт гүйцэд дуусах биз.

Залуус хоорондоо ийн ярилцан байхад гадаа цугларсан хүний гэх бүхий л шинжээ алдсан өлсгөлөн тийрэнгүүд шатан ууршсан нэгнийхээ үнэрийг шиншлэн гайхацгаана. Түүнд юу тохиолдсоныг хожим өгүүлнэм.

.......

Тэр өдөр бороо орж байсан сан...

Яагаад заавал тэр өдөр орсныг мэдэхгүй ч надад зориулж буй мэт санагдаад нэг л гэгэлзмээр... байсан юм.

Цонхоор харагдах нарс мод нүүж ирснээс хойш дээш цойлон ургасан хэвээр... Намар бүхий л навчаа унаган хийсгэж түүн дээр нь гишгэлэн тоглох хүүхдүүдийг харж суух би нүцгэн мөчрийн чинь хэлбэрт хайртай байсан юм шүү.

<Өнөөдөр сайхан өдөр байна. Бороо орж бүгд л бие биетэйгээ хамт борооноос хорогдон суугаа байх. Кофе ууж, кино үзэж, цонхоор ширтэж суугаа... Харин би өнөөдөр бичиж сууна. Юу ч хийлгүй. Юуг ч төлөвлөлгүй. Санаанд бууснаа бичиж сууна. Харин тэнд хайрт нарс мод минь салхинд биеэрээ бүжих мэт хоёр тийш найгана. Нүцгэн мөчрийнх нь хоорондоо хавирладан дуугарах дуу сул хэрнэ онгорхой цонхоор шууд л дуулдахад надад дуулж өгөх шиг санагдахад инээмсэглэв.

The Morning after I killed myselfWhere stories live. Discover now