9. Байшин

33 15 1
                                    


Би бол байшин

Дотор минь харанхуй
Ухаан санаа минь гунигт шөнө
Салхинд бүжих лаа асаж унтарна.
Заримдаа энд, заримдаа тэнд...

Бусад бүх зүйл бүрэлзэнэ.
Бусад бүх зүйл солиоролд автана.
Гэвч тэд тэнд бий.
Бусад өрөөнүүдэд
Нуувч - үүдний өрөө, шатны хонгил.. бас хаалганд...

Хаа саагүй... дотор чинь аялана.
Тэр тэнд бий...
Тэндээ ажиллаж, амьдардаг.
Миний доторх байшинд!

Зөн совин, хүсэл тачаал, эмх замбараагүй байдал
Мартагдсан бодлууд
Мартагдсан хүсэл
Гэрэлд гарахыг хүсдэггүй бидний дурсамж!

Харанхуйд нуугдсан тэр зүйл.
Тойрон бүжиглэнэ.

Биднийг тарчлаахаар өддөг.
Эзэлхийлэхээр шивнэцгээдэг.

АЙЛГАДАГ
ӨВТГӨДӨГ...

ГАЛЗУУРУУЛДАГ!!!

Freud киноны хэсгээс

~~~~~~~~~~~~~~~

-Хоорондоо 3 минутын турш ширтэлцвэл зүрхний цохилт давхацдаг гэсэн.

-Тийм үү? гэсээр Жүхон утсаараа ямар нэг зүйлийг царайны хувирал үгүй үзэж байснаа миний дуунд ийн хариулав. Гэсэн ч харцаа огт салгалгүйгээр "Ммм"~~~ гэх дуу гаргах нь миний яриа тийм ч сонирхлыг нь татахгүй байгаа бололтой.

"За яахав"

Хажуунаас нь хэсэг чимээгүй ажиглаж байгаад алхаж очоод утсыг нь аваад холгүйхэн байх ор луугаа шидчихэв.

-Яаж байна аа?

-Уурлаж байгааг нь хараачээ!!! Зангирсан хөмсөг. Их нухацтай дайралтын хөмсөгтэй юм гээч! Гэхдээ минийх илүү хүчтэй дайрна гэдэгт итгэлтэй байна! гэсээр би буйдан дээр тухаа олон хэвтсэн түүний дээрээс дараад суусан чигтээ нүүр лүү нь ойртов.

Гомдоллож эхлэхийнхээ өмнө мөрөө суллан удалгүй биеэ улам чангалдаг тэрээр яг үглэхээр ам нээх гэхэд нь уруулыг нь гялсхан хамхиж аваад нүд рүү нь ширтэж эхлэв.

The Morning after I killed myselfDonde viven las historias. Descúbrelo ahora