Гэртээ ирмэгцээ нам унтаж орхисон Кихён дараа өдрийнхөө ээлжний цагийг тааруулан сэрэх нь тэр. Барагтаа бол шөнө сэрэхгүй унтаж чаддаггүй атал тэрээр ёстой л дэлхий сүйрсэн ч тоохгүй гэмээр нам унтсанаа гайхна.
Тун яаруу өрвөгөр царайлсаар эмнэлэг рүү орж ирэхэд сувилагч бүсгүйчүүд өхөөрдөн шоолно.
...
-Үс чинь яагаа вэ?
Ийн дуугарсан ч хариу үл сонсох би бол Минхёг. Сайн уу? Би байна аа. Яагаав дээ. Амиа хорлосон залуу.
Найз дээрээ ирсэн ч дажгүй байгааг нь хараад сэтгэл амрах шиг л болов. Түүнийг унтахгүй гурав хонож чадахыг мэдэж байна. Үргэлж тэгдэг юм. Гаднаа хүчирхэг харагддаг ч дотроо дэндүү хэврэг хүн дээ. Ёстой нэг!!! За алив залуу минь ажлаа хийгээд байгаарай. Дадлага чинь дөнгөж эхэлж байна! Өнөөдөр би чамтай хамт!!!
Бүхий л дурсамж минь эргэн ирсэн. Мартаагүй зүйл ганц ч үгүй. Ухаан санаа сав саруул байгаа нь гайхмаар. Өвдөлт болон нарны гэрлээс бусад тохиолдолд өөрийгөө үл үзэгдэгч болох хүчтэй мэтээр мэдрэх би саяхан үхсэн хүн гэхэд тун дажгүй байгаа биз?
-Над шиг тэнэг хүнд үргэлж итгэх бас нэг тэнэг Кихёнаас өөр байхгүй. Тиймдээ ч юу ч хэлээгүй нуусан юм. Түүнд хүнд ачааг үүрүүлэхийг хүсээгүй. Ямар найз ер нь тийм зүйл хүсдэг юм? Гэтэл энэ тэнэг өөрийгөө буруутгаж уйлна гэнэ ээ! Дахиж чамайг тэгэж уйлах юм бол нуруун дээр чинь зүүгдээд насаар чинь хорогдож амьдрана шүү.
Хувцсаа солин дуусах хүртэл нь хажууд нь би ийн үглэж сууна. Харин тэр хамаг юмаа цэгцлээд өрөөнөөс тун чиг цэгцтэй ажлаа хийхээр гарч ирэхэд нь дэндүү их бахархал төрнө.
-Ямар том залуу болсныг нь хараачээ? гэсээр хажууд нь зэрэгцэн алхана. Харахгүй, сонсохгүй... бас мэдрэхгүй ... гэсэн хэдий ч түүнийг гэх миний сэтгэл, намайг гэх түүнийг сэтгэлийг би мэдрэнэ. Энэ хангалттай тийм биз?
Эмнэлэг... үхэгсдийг дуудах увидастай таагүй газар. Үүдээр нь орж ирмэгцээ л энд шуурга болдог мэт мэдрэмж төрөх аж. Энд чи уригдах шаардлагагүй. Хаалга нь үргэлж нээлттэй. Хэн дуртай сүнс нь орж ирж болдог гэдгийг энд хөглөрсөн тэдгээр сүнснүүдийг харахад л шууд ойлгож болно. Таазан дээр, булан хана, шал... сандалны доор, орны доор ... тэдэнд орж чадахгүй газар алга гэмээр...
Кихёнийг дагаж явах зугаатай гэж бодсон минь буруу байж. Эмч нар сувилагч нарт зарагдаж гүйх тэрээр хийж чадаж л байвал бүгдийг хийх юм. Тэр ямар зарц уу? Та нар чинь өөрсдөө хийж чаддаггүй юмуу?
BINABASA MO ANG
The Morning after I killed myself
FanfictionI tried to unkill myself but couldn't finish what I started. #bxb