"Мэдэрч буй зүйлдээ ямагт эелдэг ханд."
~~~~~~~~
-Тэгэхлээр тэр байх нь тийм үү? Яагаад шууд үнэнээ хэлдэггүй юм?
-Яагаад гэж үү? Хэлсэн ч ойлгохгүй тэнэг болохоор...
-Тэгвэл ойлгомжтой.
-Би аль хэдийн хэлчихсэн л дээ. Даанч тэр өөрөөр ойлгоод дууссан даа.
Минхёгийн гэрийн үүднээс гарч явах Жүхонийг харсан Чангкюн түүнтэй зөрөн өнгөрөөд орж ирэхдээ ийн асуусан аж. Авчирсан зүйлсээ гаргаж ирээд хөргөгч рүү нь хийх Чангкюн бараг л энэ гэрт хамт амьдрах шахам болж.
-Ямар их юм авчирдаг юм бэ? Чи ингэхэд хэр баян юм? гэсээр Минхёг ууттай зүйлээс нь юм гаргаж идэхийн хооронд шүлс нь гоожих далимд ийн уулга алдвал Чангкюн хүүхэд аятай амттан руу дайрах түүнийг харан хөхрөөд
-Ийм царай гаргадаг болохоор чинь гэв.
-За эхлэх үү? гэсээр Минхёг сая нэг цадсан бололтой гэдсээ илэн асуувал Чангкюн дээгүүрхээ тайлан намхан хавтан дээр гаран зогсох аж.
Харин анхааралтай гэгч нь ширтэж суух Минхёг тун удалгүй харандаагаараа цаасан дээрх буулгах ажлаа эхлүүлжээ.
Чангкюны бие хөгжиж буй учир тун чиг дажгүй харагддаг юмсанж. Харин уран баримал сонирхдог Минхёгд үнэгүй амьд натур олдох нь юутай завшаан бэ~
...
-Чи үргэлж над дээр ирдэг байсан ч би анзаараагүй явж. Надад тэгтлээ сайн хэрэг үү? гэсээр өдөр бүр гэрт минь ирэх Чангкюныг хараад би гунигтайяа ийн хэлэв. Айж байлаа. Энэ удаа ямар нэг өвдөлтөөс бус... түүний сэтгэлээс айж байлаа. Түүнийг шаналгаж, байж боломгүй хар толбо үлдээсэн байх вий гэдгээс...
-Намайг мартах хэрэгтэй. Хэрэггүй зүйлээс зуурах хэрэггүй. Хар л даа. Би одоо үхчихээд энд сэлгүүцэж байхад чамд бүхий л амьдрал нээлттэй байна. Гэтэл чи уйтгартай энэ гэрт өдөр болгон ирэх юм. Юу найдаж хүлээгээд байгаа гэдгийг чинь мэдэхгүй ч цагаа дэмий үрж байна Кюн!!
YOU ARE READING
The Morning after I killed myself
FanfictionI tried to unkill myself but couldn't finish what I started. #bxb