First Morning

92 24 0
                                    

Амиа хорлох хүсэл. Амьдрахын төлөөх чин сэтгэл. Харилцан адилгүй харшилдах эдгээр тэмцлүүд цаг ямагт биднийг хүрээлнэ.

...

Нүдээ нээмэгц хэдэн сар ирээгүй гэртээ, танил болсон өрөөндөө сэрэв. Цонх нээсэн байгааг хараад хэсэг гайхсан ч учир шалтгааныг эрэн хайхыг хүссэнгүй хэсэг зуур нарс модны мөчрүүдийг ажиглан хэвтэхдээ туйлын их амар амгалан болсноо анзаарав. Өнгөрсөн саруудын тэр их хүнд ачаа хаашаа одоо вэ? Салхи үргэлж ийм зөөлөн байсан билүү? Амьсгалах агаар үргэлж ийм анхилуун санагддаг байсан билүү? Амьдрал... ийм үзэсгэлэнтэй байсан билүү? ...

"Амьд-рал?"

Энэ үгийг дахин бодож дуусгамагцаа ухасхийн босоод гайхширч гарав. БИ--- би...

Өрөөгөө эргүүлж тойрон харчихаад хаалгаар гарахад хүмүүсийн маш нам дуугаар хоорондоо ярилцах дуу сонсогдов. Гэрт зочид иржээ гэж таамагласан би хурдан хурдан алхалсаар зочны өрөөнд очвол ... миний мэдэх олон царайнууд байх нь тэр. Олон жилийн өмнө л тааралдсан хамаатныхан.  Бага насандаа тоглож өссөн зарим найзууд хүртэл ирсэн байх юм. Ам нээх гэтэл нэг л болж өгсөнгүй. Хоолой зангиран хүнд оргиход ээжийн дуу чихэнд бусдын дуунаас илүү тод дуулдах аж. Ээж ?

Сүүлд харснаас хойш дэндүү шаналж царай алдаж. Хүлээ!? Энд юу болоод байгаа юм? Эдгээр хүмүүс? Энэ их дүнсгэр чимээгүй уур амьсгал ...

Эргэж харсан даруйдаа би ганцхан тод зураглалыг санасан юм. Хагарсан шилнүүдийн дунд эм барьж суух би...

Үхэх?

Би үхэж байсан.

Аан тэгэхлээр би үхчихсэн байх нь ээ?

Энэ үхэл байх нь.
...

Ингээд л миний үхлийн дараах өглөө эхэлсэн юм. Бидний амьд байх үедээ үргэлж хариултыг нь гайхдаг асуултын хариуг мэдэх цаг ирсэн нь энэ байх нь... Үхэлд тавтай морил.

The Morning after I killed myselfWhere stories live. Discover now