Өвдөлт хэрэгтэй. Учир нь өвдөлт гэж байхгүй бол бид эрүүл байх яаж мэдрэгддэг гэдгийг ойлгох ч үгүй. Энэ зүйл бидний эсийн ой санамжаас ор тас мартагдана гэсэн үг. Юутай гунигтай.
...
Үхсэний дараах хоёр дах өглөө.
Өөрийгөө алсны дараах хоёр дахь өглөө нь сэрээд би өөртөө өглөөний цай бэлдэв. Сонин юм шүү~~ Амьд байхдаа огт хийдэггүй зүйлээ үхсэнийхээ дараа хийж байна. Яаж гэдгийг бүү асуу. Энэ заагт ертөнцөд бид амьдад харагдахгүйгээр зарим зүйлсийг хийж чадна.
Сүнс унтаж чаддаг гэвэл гайхал төрч байна уу? Үнэндээ унтаж чаддаг юм байна. Яаж гэдгийг бас л мэдэхгүй. Гэхдээ ганц ялгаа нь унтсан ч ямар мэдрэмж үгүй юм. Бие амраад босч ирэх, дахиж унтах хүсэл гэх мэт тэдгээр олон мэдрэмжийн ганц нь ч огтоос төрөхгүй хов хоосон нүдээ нээв. Яг л автоматчилагдсан мэт.
Өнөөдөр би нэрээ саналаа. Надад өгсөн анхны бэлэг. Гэсэн хэдий ч бусад хүмүүс хамгийн их ашигладаг зүйл. Нэр...
Намайг И Минхёг гэдэг. И овогтой Мин-Хёг! Би гэрээсээ яваад дэндүү удсан.
...
-Минхёг аа? Хоолоо сайн идэж байгаа юу?
-Чи яг яачихаад байгаа юм?
-Би чамайг ойлгохгүй байна!
-Больж үз!!
-Ах аа! Би гэрлэх тухай бодож байгаа.
Ар араасаа орж ирэх эдгээр дуу хоолой өглөөнөөс эхлэн сонсогдох боллоо. Гэвч бүдэг бадаг учир заримынх нь учрыг олохгүй л байна. Магадгүй миний үхэхээс өмнөх дурсамжууд байх... Тэр дундаас сүүлийн өгүүлбэр илүү хачин.
"Гэрлэх? Хэнтэй хэн гэрлэнэ гэж?"
Буцалж буй усны дуутай зэрэгцэн хаалганы хонх дуугарав. Гэрт ирэх хүн дуусаагүй бололтой. Дүү маань аав ээжээс урьтан хөдлөн хаалга онгойлготол нэг л танил төрхтэй хоёр залуу ороод ирэх нь тэр. Гэсэн ч нэр болоод уулзсан гэх дурсамжаа санасангүй. Нэг нь дугуй царайтай бөгөөд илүү нүдэнд тусах бол нөгөө нь хурц ширүүн харцтай залуу байв.
Сонирхон яах ийхийг нь ажиглан зогсоход тэднийг зочны өрөөнд суулгах дүү чадлаараа найрсаг байлаа. Түүнээс илүү сайн дүү энэ хорвоод лав үгүй байх. Минжүн... "бяцхан дайчин" ... үргэлж...
YOU ARE READING
The Morning after I killed myself
ФанфикI tried to unkill myself but couldn't finish what I started. #bxb