Санаа алдалт цуурайтахад
Саар бодлууд цуврана
Харц дүүрэн өрөөний голд
Хөдөлж үл чадна.~~~~~
-Им Чангкюн. Зөвхөн түүний мэдэх миний нууц. И Жүхон.
Миний ор тас мартсан маш чухал нэг зүйлийг дөнгөж санасан би өрөөнд буй Чангкюныг орхин гүйв. Сүнс болсон хэрнэ гүйх дургүй зан маань өөрчлөгдөөгүй аж.
Сүнс нисэж чадна гэдэг бодол төрдөг байсан нь ор тас эндүүрсэн ойлголт юм. Би лав чадахгүй нь гэж бодно. Гэсэн хэдий ч чадахаараа яарна. Миний хамгийн ихээр харахыг хүссэн нэгэн рүү. Би мартсан. Дурсамж Чангкюныг санасны дараагаар улам бүр тодорч эхлэхэд өнөөх өвдөлт дахин мэдрэгдэж эхлэв. Гэсэн ч одоо өвдөж суух цаг нь биш гэдгийг тун сайн ойлгон яарч буй түүний зүг чадлаараа хурдлана.
Миний И Жүхон. Өхөөрдөм хөөрхөн залуу. Тэр уйлж байсан. Надад хайртай гэсэн үг биздээ? Жүхон аа?
Нэрийг нь амандаа тасралтгүй дуудах би санах дурсамж бүрийнхээ тоогоор тарчлах боловч тэр хэрээрээ баярлана. Би түүнд ингэтлээ хайртай юм гэж үү? Тиймээ, тиймээс л би үх---
Үхсэн.
Хөл гэнэт хүндрэн хөдлөх тэнхэлгүй болох нь тэр. Харин бодол санаа алдагдсан хальсыг ар араас нь хурдацтай нөхөж эхлэхэд урьд хожид хэзээ ч мэдэрч байгаагүй тамын өвдөлтийг мэдрэв. Толгой яг л зааг хэсгээрээ салан ангайн, дээрээс нь час халуун уур савссан ус цутгаж, толгой доторх чинь юу ч үгүй түлэгдэн, түүнд нь түлэнхий өмхий үнэр ханхлах шиг санагдах мэдрэмж. Харин дараа нь ар нуруунаас чинь доошлуулан голоор хөрөөгөөр удаанаар нааш цааш татан тасар татах шиг.
"ӨВДӨЖ БАЙНА!!
Гуйж байна... Хэрэггүй... Болиулаач!!!"
...
-Та яачихаад байгаа юм бэ?
-Амаа тат! ДУУГҮЙ БОЛ!!
-Ах аа? Юу болоод байгаа юм бэ?
-Би.... чи ... чи ойлгохгүй... Хэн ч ... ойлгохгүй ... Чи явах хэрэгтэй. Ганцааранг минь үлдээ!! Яв!
-Ах аа!!
-ЗАЙЛААЧ!!!
-За яахав! Таныг над руу залгасан ч би авахгүй!!!
YOU ARE READING
The Morning after I killed myself
FanfictionI tried to unkill myself but couldn't finish what I started. #bxb