3. Мартагдсан нэр

49 16 6
                                    

Би мартаж бас мартагдахыг хүсдэг байв. Хэрэв мартсан хүн бүрийнхээ тоогоор мартагддаг байсан бол ... бид бага зовох байсан байх гэж бодсондоо тэр. Гэвч энд ирмэгцээ ойлгомжтой тэнэг зүйлийг дахин анзаарав.

Мэдээж!! Амьдрал яагаад хүн болгоны хүссэнг өгнө гэж??

...

...

Би өөрийгөө алсан. Шалтгааныг нь санахгүй байгаа ч би үхсэн. Гэвч үхсэний дараа дахин дурлана гэж бодсонгүй.

Би дурлаж байна...

Өглөө болгон цонхны дэргэдүүр өнгөрдөг үнэртэй ус ханхлуулсан охинд уу? Шуудан зөөн хичээнгүйлэн ажилладаг оюутан хүүд үү? Үгүй дээ...

" би ээждээ дурласан юм."

Өрөөний минь шалан дээр суучихаад зурсан зураг бүрийг минь энгэртээ тэврэн, арьсан дээгүүр минь гүйлгэн илбэдэг байсан хуруугаараа өнгөрсөнд барьж үлдээсэн бийр болгоныг барьж үзэх эмэгтэй миний харж байсан хамгийн үзэсгэлэнтэй эмэгтэй байлаа. Алганд нь би энхрийлэлээр бялхсан атал гуниг дүүрэн нулимсыг л хариу болгож. Дуу гаргалгүй шивнэх түүний амнаас нэрнийхээ үсэг бүрийг сонсож байлаа. Үнэрийг нь би мэдэрч байна. Дэргэд нь суугаад "Тэнэг хүүгээ хэзээ ч битгий уучил" гэж гуймаар санагдана...

Гэтэл тэр... намайг уучилсан. Байж боломгүй тэнэг алдааг маань уучилж чадсан миний сахиусан тэнгэр. Намайг өвтгөх хэрэгтэй атал юунд намайг өршөөж байгаа юм бэ ээж ээ?...

Гар сунган явуулахдаа унжих үсийг нь хойшлуулахыг ямар их хүснэ вэ?

Хэрэв дахиад боломж олддог бол... "Та миний харж байсан хамгийн үзэсгэлэнтэй эмэгтэй. Би танд ухаангүй дурласан юм шүү" гэж хэлэхсэн...

...

Өрөөнд орж ирэх гэрэл юутай дулаахан хэрнэ зовлонтой вэ.? Мэдэрч чадах нь зөвхөн нарны гэрэл хэдий ч намайг хангалттай баярлуулж бас дахин дахин өвтгөнө. Хэдэн өдөр өнгөрлөө. Энэ л өрөөнд бүгэхдээ өмнө нь хийгээгүй зүйлээ нөхөхийг хүсэх шиг... Юутай шунал хүслэн бэ?

Үхэхээс өмнөх амьдарч байсан газраа санасан. Гэсэн ч очих гэж яарсангүй хэдэн өдөр азнан хүлээсний эцэст очвол бүхий л зүйлсийг цэгцэлж орхисон байх нь тэр. Үүдний гишгүүр нөгөө тийш харсан байгааг хараад л шууд инээмсэглэл тодров.

Юү Кихён... Гишгүүрийн өнгөний дараалал улаанаар эхлэх нь надад таалагддаг бол түүнд нөгөө зах нь цэнхэрээр эхэлдэг нь таалагддаг юм. Бид хоёр гишгүүр хаашаа харах тал дээр үргэлж маргадаг байж билээ.

The Morning after I killed myselfWhere stories live. Discover now