Модон шалан дээр өндөр өсгийтийн товших чимээ дуулдана.
Олон давхар хамгаалалттай тансаг зочид буудлын люкс өрөөний хаалга удаанаар онгойж, үсээ дээш нь шууж боосон улаан даашинзтай бүсгүй өрөөнд орж ирмэгцээ орон дээр утсаа оролдон суух залуу руу ширтэн зогслоо.
Залуу эр түүн рүү тоож ч харсангүй, дэмий л үсээ үгтээн "Чи хоцорлоо..юу хүлээгээд зүгээр зогсоод байгаа юм? Би чамайг урьж залж байж дэргэдээ суулгах ёстой юу?" хэмээн хүйтнээр өгүүлнэ.
Жаалхан охин японоор "Бүдүүлэг гэдэг нь" хэмээн бувтначихаад ширээн дээрээс шилтэй виски барин ор луу дөхлөө.
Бохир мөнгөний үнэр ханхлуулсан хээнцэр хослолтой эрчүүдийг би сэтгүүл шиг л уншиж чадна. Харин мөнгөн гинж зүүж нүүр чихэндээ цоолбор хийлгэсэн залуугийн тухайд? Түүнтэй хийх аялал хэрхэн өндөрлөхийг харна гэхээс байж ядна.
Мина хундагаласан вискигээ залуу руу сунгахдаа албаар бугуйгаа дээш харуулж өө сэвгүй арьсных нь цаанаас судаснууд нь хэрхэн гэрэлтэхийг ажих таатай нөхцөл бүрдүүллээ.
Залуугийн анхаарлыг гар утаснаас нь холдуулж өөртөө татах гэсэн бүсгүйн оролдлого бүтэв бололтой, Живон нүүр лүү нь унжих үсээ гараараа хойшлуулангаа өнгийн харвал тэр даруй жаалхан охинтой харц тулгарч орхив.
Энэ царайг хараач ээ..Гайхалтай, чи яг л миний амьдралд тохиох хамгийн анхны бүтэлгүй дурлал шиг харагдаж байна.
YOU ARE READING
[ GEISHA ] completed
FanfictionНэг л өдөр чамд алдартанд биеэ үнэлэх санал ирвэл яах вэ?