5 жилийн дараа, Мёүи хүрээлэн, Япон улс.
Ядам хуруундаа цагаан алтан бөгж зүүсэн чамин хослолтой эр эмсийн хүрээлэнд орж ирмэгцээ танил бус орчинд самгардсан мэт ийш тийш нүдээ гүйлгэн өөрийг нь замчлах нэгнийг хайн зогсоно.
Төдөлгүй түүн дээр үндэсний хувцастай даруухан бүсгүй гүйх шахам ирж "Өршөөгөөрэй, эрхмээ. Манайх цайны өдөрлөгөөс бусад үед өдрийн цагаар үйлчлэхээ больсон. Та нар жаргамагц эргэн ирвэл бид танд хамгийн сайнаараа үйлчилнэ гэдгээ амлаж байна" гэхэд өнөөх эр толгой сэгсрэн "Үгүй ээ, та буруу ойлгож. Би энд үйлчлүүлэгчийн хувиар бус хүн хайж ирсэн юм..Мёүи Мина хатагтай энд байгаа болов уу" хэмээн лавлалаа.
Гэнэт хаанаас ч юм бэ 3,4 настай л болов уу гэмээр шаргал үстэй жаалхан охин гарж ирснээ залуугийн өмднөөс татан "Ахаа, та манай ээжээр яах гэж байгаа юм?" гэх нь тэр.
Залуу эр гайхан хөмсөг зангидсанаа төдөлгүй хүчлэн инээмсэглэж жаалхан охины толгойг илэн "Би ээжийн чинь эртний танил байгаа юм, тэр энд байгаа юу? Надад замчлаад өгөхгүй биз?" гэхэд өнөөх охин эргэлзэх юмгүй толгой дохин итгэлтэй нь аргагүй залуугийн урд гаран алхлаа.
Сакура цэцгийн дэлбээгээр асгарах бороон дунд залуу эр дотроо бяцхан сандрал тээн алхана.
-Жаалаа, ингэхэд чи хэдтэй вэ? Бас аавыг чинь хэн гэдэг юм?
Жаалхан охин гэнэтхэн эргэж харснаа олон дахин цээжилсэн зүйлээ давтаж буй мэт 3 хуруугаа гозойлгон "Энэ жил би гурван настай. Ээжийг минь Мёүи Мина харин аавыг минь Адачи Юүто гэдэг! Харин таныг хэн гэдэг юм?" хэмээн шулганав.
-Ким Живон..Ахыг нь Живон гэдэг
...
Тэнтэр тунтар гүйх чимээ дуулдаж гүйдэг модон хаалга савагдан нээгдэхэд Мина өөрийн эрхгүй "Нако! Ээж нь чамд хүрээлэн дотор гүйж болохгүй гэж хичнээн олон удаа хэллээ дээ. Охин хүүхэд байж үргэлж үсэрч харайж явах юм, жаахан төлөв даруу бай" гэхэд Нако жижигхэн хуруугаараа хаалга руу заан "Гэхдээ ээжээ, тань дээр зочин ирсэн" хэмээн цовоо цолгиун дуугаар өгүүллээ.
Мина эрүүгээ өргөн хаалга руу хармагцаа даруй харц буруулж охиндоо хандан "Нако, хонгор минь. Үйлчлэгчдэд намайг чухал зочинтой байгаа тул цай авчрах хэрэггүй гэж хэл. Бас над дээр хэн нэгэн зочилж ирсэн гэж аавдаа хэлж болохгүй шүү, за юу. Одоо гарж тогло, хүсвэл гэрийн даамлаар зайрмаг авахуулж идээрэй" гэхэд жаалхан охин дуулгавартай нь аргагүй толгой дохисноо "Зайрмаг!" гэж орилсоор гараад гүйчих нь тэр.
YOU ARE READING
[ GEISHA ] completed
FanfictionНэг л өдөр чамд алдартанд биеэ үнэлэх санал ирвэл яах вэ?