Миний сүүлийн хүн болооч

1.6K 179 3
                                    

Живон жаалхан охины турьхан бугуйнаас зуурсан чигтээ ослын шатаар уруудан театрын доод давхар дахь ашиглагдахаа больсон хуучин хувцас солих өрөө лүү ормогцоо бүсгүйг хана руу түлхэн хаалгаа дотроос нь хааж орхилоо.

-Чи чинь солиорчихоо юу, Юүто биднийг олчихвол яах юм? Намайг явуул

-Юүто, Юүто гэнэ шүү. Тэр хараал идсэн новш чинь яг хэн юм? 

Мина цухалдан нүдээ эргэлдүүлж "Миний сүйт залуу гэж хэлсэн биздээ? Сонс, тэр чиний бодож байгаагаас ч аюултай хүн. Намайг алга болсныг мэдвэл галзууртлаа уурлана" гэчихээд залууг мөрлөн гарах гэхэд Живон түүний бэлхүүсээр тэврэн "Чи надад хэзээ ч сүйт залуутай гэдгээ хэлж байгаагүй. Тэгээд ч биднийг анх уулзахад чи онгон байсан. Надад уурласандаа ийм жүжиг тоглож байгаа бол зүгээр л хэлчих, энэ даажигнал чинь хэрээс хэтрээд байна" хэмээн зовинонгуй өгүүлэв.

-Хах, найз бүсгүйнхээ тоглолтон дээр хуучин амрагтайгаа ирсэн чинь л жинхэнэ даажигнал байх шүү

Залуу эр бүсгүйг аргадах мэт үсийг нь илбэн "Би түүнтэй ирэхийг хүсээгүй гэдгийг чи мэдэж байгаа. Энэ зүгээр л ажил шүү дээ. Жисүтэй болзох, Жисүтэй хооллох, Жисүтэй тоглолт үзэх гээд л. Энэ бүгд яг л зураг авалт шиг миний ажлын цагийн хуваарьт байдаг зүйл" гэхэд бүсгүй түүний гарыг түлхэн "Элдэв бусын тайлбар чинь одоо хэрэггүй ээ. Тэртээ тэргүй би маргааш нутаг буцна. Тэгээд энэ хөгийн улсад хэзээ ч эргэж ирэхгүй" гэх нь тэр.

Живон балмагдсандаа нэг алхам хойш ухарч "Больж үз. Тоглоом чинь арай дэндэж байна шүү. Яаж ийм гэнэтхэн..Үгүй ээ, болохгүй. Хэний дураар намайг орхих гээд байгаа юм? Тэгээд ч бидний хооронд..бидний хооронд байгуулсан гэрээ байгааг мартчихаа юу" хэмээн тэвдэн өгүүлнэ. 

-Ах маань хэдийн тэр гэрээг цуцлахаар энтертайменттай чинь тохирчихсон. Орой гэхэд гэрээ цуцалсны нөхөн төлбөр шилжүүлчих болохоор тэгж ойлго

Түүнийхээ шаналж тэвдсэн царай руу ширтэнгээ хайр энэрэлийн хэлтэрхий ч цухуйлгалгүйгээр эдгээр хатуу үгсийг хэлэх бүрт дотор минь гал дүрэлзэж төдөлгүй мөстөж тэгээд бутарж байлаа. 

Залуу эр одоо ч үнэнийг хүлээн зөвшөөрөхийг хүсэхгүй байх шиг, дороо холхин хүндээр санаа алдана. 

-Ер нь яагаад тэр залуутай гэрлэх гээд байгаа юм? Хичнээн сүйт залуу чинь байлаа ч гэсэн энэ чинь зүгээр л сүй. Цуцалчихад л болох юм биш үү?

[ GEISHA ] completedWhere stories live. Discover now