Бид гэрлэхдээ л гэрлэнэ!

1.8K 180 5
                                    

Театрын бэлтгэлийн өрөөний хаалга сэвхийн онгойхтой зэрэгцэн эгшигт хөгжим зогсоход бүх бүжигчдийн анхаарал хаалгаар орж ирэх танихгүй эрхэм рүү шилжлээ.

Залуухан арын бүжигчид тэрхүү эрхмийг таньж ядан нүдээ онийлгох бол Мина харж байгаа зүйлдээ итгэж ядан гайхсан басхүү айсан төрхөөр залууг ширтэнэ. 

Адачи Юүто

Oops! This image does not follow our content guidelines. To continue publishing, please remove it or upload a different image.

Адачи Юүто..Эцэст нь тэр намайг олчихлоо. 

Залуу эр нүдээ гүйлгэн өрөөн дэх ижилхэн өмсгөлтэй хүмүүсийг удтал ажигласны эцэст түүний харц өөр лүү нь цоо ширтэх шаргал үстэй жаалхан охин дээр тогтлоо. Юүтогийн нүүрэнд инээмсэглэл тодорч , тэрээр огтхон ч эргэлзэлгүй бүсгүйг чиглэн алхав.

Түүний шийдэмгий харц бүх л биеийг минь нэвт сүлбэн өөр лүүгээ татаж байх шиг санагдаж , алхаа нь хүртэл чихэнд минь хэдэнтээ цуурайтан сонсдох аж. Үүгээр ч үл барам амьсгал минь боогдох шиг болж  би дотроо хэдэнтээ аврал эрэн хашгиравч хөл минь хөдөлсөнгүй

-Удаан уулзсангүй шүү, хатагтай Мёүи. Төсөөлж байсанчлан та урьдын адил үзэсгэлэнтэй хэвээр байна. Дургүйцэхгүй бол надтай хамт өдрийн зоог барихгүй биз? Надад таньтай зөвлөлдөх нэг чухал асуудал байна л даа

Тэр ингээд л намайг өөртөө авчих юм шиг, ингээд л би Адачи овогтны үйлсгүй гейша болчих мэт ер бусын хачин тухгүй мэдрэмж айдастай холилдон аварга могой адил биеийг минь бүчин авлаа. 

Бүсгүй өөрийгөө хянахыг хичээн хүчлэн инээмсэглэж "Надад ч гэсэн таньтай уулзах сайхан байна л даа, гэхдээ харж байгаачлан бид одоо бэлтгэлтэй байна. Бас ярилцах чухал асуудал гэдэг чинь?" хэмээн лавлахад залуу эр "Мэдээж бидний хуримын товын тухай ярилцах хэрэгтэй шүү дээ. Ийм асуудлыг би ганцаараа шийдчихвэл хэтэрхий бүдүүлэг аашилсан хэрэг болох бус уу?" гэх нь тэр.

-Хурим.. Хурим гэсэн үү?

Энэ залуу надаар даажигнаад байна уу даа? Хурим..байж боломгүй юм. Ердөө нэг шөнө..нэг шөнө л гэж тохироогүй гэж үү. Уламжлалын дагуу нэг шөнө л байх ёстой байсан шүү дээ. Тэгээд ч би одоо нэгэнт онгон байхаа болисон байхад тэр ийм удаан хугацааны дараа энэ хүртэл ирчихээд үүнийг минь хүртэл гадарлаагүй хэрэг үү? Ээж үнэхээр намайг Адачи гэр бүлд зарчихсан юм уу. 

[ GEISHA ] completedWhere stories live. Discover now