Шархалсан хүү

2.4K 191 8
                                    

Үдшийн 22 цагийн орчимд бүсгүйн гар утас чичигнэх нь дуудлага ирж буйг илтгэнэ.

Харилцуурын цаанаас дуулдах сөөнгөдүү атлаа баргил хоолой танихгүй дугаарын эзэн хэн гэдгийг төвөггүй тааварлахад хүргэлээ.

-Би хагас цагийн дараа очих болохоор аятайхан хувцаслаад хүлээж бай. Гуйя, бурхныг бодож хямдхан өлөгчин шиг харагдахгүйг хичээгээрэй дээ

Живон хэлэх гэснээ хэлчихээд шуудхан тасласан нь бүсгүйг багагүй бухимдуулж орхив. Тэр ядахнаа хаашаа явах гэж байгаагаа ч цухуйлгасангүй шүү дээ.

Мина залуу эрийн авч өгсөн шинэ байранд төвхнөж амжаагүй байсан тул цүнхтэй хувцсаа шалаар нэг асгаж дундаас нь юу ч юм бэ хайн онгичино. Живоны ууртай хоолой бүсгүйг тэвдүүлж орхижээ.

...

40 орчим минутын дараа хаалганы нууц дугаар хийх чимээ дуулдаж залуухан эр байранд орж ирмэгцээ гутлаа ч тайлалгүй ийш тийш харангаа өрөөнөөс өрөө хооронд дамжин алхална.

40 орчим минутын дараа хаалганы нууц дугаар хийх чимээ дуулдаж залуухан эр байранд орж ирмэгцээ гутлаа ч тайлалгүй ийш тийш харангаа өрөөнөөс өрөө хооронд дамжин алхална

Oops! This image does not follow our content guidelines. To continue publishing, please remove it or upload a different image.

Төдөлгүй түүний харц нэг цэгт төвлөрлөө.

Жаалхан охин үсээ дээш нь шууж цэнгүүнд өмсөж болохуйц даруухан хар даашинзаар гоёжээ. Түүний өмссөн өндөр өсгийт Живон тэр хоёрын хоорондох 15 сантиметрийн өндрийн зөрүүг 5 болтол нь багасгаж дөнгөсөн нь залуу амрагуудыг илүү нийцэмжтэй харагдахад туслаа юу гэлтэй.

-Дараагийн удаа ямар нэг зүйлд хамт явах хэрэгтэй бол эртхэн сануулж бай, чамаас болоод шүршүүрт ч орж амжсангүй

Oops! This image does not follow our content guidelines. To continue publishing, please remove it or upload a different image.

-Дараагийн удаа ямар нэг зүйлд хамт явах хэрэгтэй бол эртхэн сануулж бай, чамаас болоод шүршүүрт ч орж амжсангүй

[ GEISHA ] completedWhere stories live. Discover now