Нийтлэл цацагдсанаас хойш 18 цагийн дараа
Үд дунд зарлагдсан YG энтертайментийн хэвлэлийн бага хуралд шар мэдээний хуудсуудаас авахуулаад үндэсний телевизийн сэтгүүлчид хүртэл ирсэн байлаа.
Живон хүлээлгийн өрөөний жижиг зурагтаар хүрэлцэн ирсэн сэтгүүлчдийг ажин зогсох ба бэлдэж ирсэн тайлбараа олон дахин давтан унших аж. Тэрээр үнэнийг илчлэхээр зориг шулууджээ.
Биеэ үнэлэгчтэй гэрээ байгуулаад зогсохгүй түүнд сэтгэл алдарсан гэдэг тэр үнэнийг. Үүгээр ч зогсохгүй хамтлагаасаа гарч хуулийн хариуцлага хүлээхэд бэлэн гэдгээ ч мэдэгдэхээр бэлдэж байлаа.
Залуу эр бугуйн цаг руугаа нэг хяламхийчихээд гүнзгий амьсгал аваад гарахаар завдсан ч хачирхалтай нь хаалга онгойсонгүй.
Живон "Юу вэ? Гацчихсан юм байхдаа?" гэснээ хаалгаа дотроос нь тогшиж гадаах хамгаалагчдад хандан "Уучлаарай, хаалга онгойдоггүй ээ. Цаад талаас нь түлхээд өгөөч" гэсэн ч төсөөлөөгүй хариултаа авах нь тэр.
-Биднийг өршөөгөөрэй, ноён Ким. Энтертайментаас ирсэн тушаалын дагуу хэвлэлийн бага хурал дуустал таныг эндээс гаргах боломжгүй
-Юу? Та нар чинь солиорчихоо юу. Энэ чинь миний зарласан хэвлэлийн бага хурал. Тийм байхад би байхгүй бол хэн мэдэгдэл хийх юм?
Залуу эр хөмсөг зангидан тасралтгүй хаалганы бариулаас эргүүлэн зогсоно.
-Ноён Ким, барилгад гал гардаггүй л юм бол хэвлэлийн бага хурлаас өмнө таныг эндээс гаргахгүй. Та хүлээцтэй загнаж өрөөнд байрлуулсан зурагтаар хурлыг үзнэ үү
...
Энэ зуур хэвлэлийн бага хурлын индэр дээр шаргал үстэй залуухан бүсгүй гарж ирлээ.
Танхим дах хүмүүсийн дуу чангарч сэтгүүлчид дор дороо л "Хөөх, энэ нөгөө биеэ үнэлэгч гээд байсан хүүхэн биш үү" хэмээн дуу алдацгаана.
YOU ARE READING
[ GEISHA ] completed
FanficНэг л өдөр чамд алдартанд биеэ үнэлэх санал ирвэл яах вэ?