-Удаан уулзсангүй шүү, дүү минь?
Залуу эр ийн өгүүлмэгцээ Минаг мөрлөн байранд дайран орж юу ч юм хайн 2 тийш харснаа орны хөлд байрлах том цүнхийг шүүрэн авч шургуулгануудыг онгичиж эхэллээ. Тэгцэгмээ том шүүгээн дэх өлгүүрнээс эмэгтэй хүний гэх тодотголтой бүх хувцсыг мултлан цүнх лүү чихэх нь тэр.
Мина хэсэг балмагдсан ч төдөлгүй залуугийн гараас зууран "Яагаад байгаа юм бэ? Юүта..Юүта!" хэмээн дуугаа өндөрсгөсөн ч хөвгүүн түүн рүү тоож ч харсангүй, бүсгүйг хөнгөн түлхэж өөрөөсөө холдуулаад үргэлжлүүлэн ачааг нь баглах аж.
Эцэст нь жаалхан охин тэвчээр алдрахдаа Юүтагийн хүрэмнээс зууран өөр лүүгээ харуулж "Чи бид 2 уулзаагүй бараг 5 жил болсон байхад гэнэт ирчихээд ямар новшоо хийгээд байгаа юм? Миний юманд дураараа хүрэх эрх чамд байхгүй шүү!" гэхэд залуу эр ч мөн тэсвэр алдсан бололтой "Харин чи ямар новшоо хийгээд яваад байгаа юм? 5 жилийн өмнө миний ээж янхан биш гейша гээд надтай хэрэлдэж байсан байж яаж өөрөө биеэ үнэлэгч болж чадаж байна аа..Чамд өөрийн гэсэн бахархал алга уу!" хэмээн зандарлаа.
Бүсгүйн уруул чичигнэн хэлэх үгээ олж ядан өмөлзөнө.
-Чи..чи тэрийг яаж мэдсэн юм?
-Дэлхийн нөгөө захад аялан тоглолт хийж байхдаа хамтлагийнхаа гишүүнээс дүү минь янхан болсныг сонсох ямар байдаг гэж бодож байна? Бурхан минь гэж, итгэж чадахгүй нь ээ. Би өнөөдрийг хүртэл..чамд итгэсэн. Чи л биш байгаасай гэж, миний таамаг яалт ч үгүй зөрсөн байгаасай гэж. Гэтэл наад өмссөн зүүснээ хараач? Шившигтэй юм
Юүта хөмхийгөө зуун уурандаа японоор хараал урсгаж тэр бүү хэл тавиур дээрх Живоны жаазтай зургийг аван хана руу шидлээ.
Энэ залуу.. хэзээ ч ингэж уурладаггүй юмсан. Юу нь болохоо байчихсан юм , яагаад гэнэт гарж ирснээ сайн ахын дүр эсгээд байгаа юм? Хэзээнээс миний асуудал түүнд хамаатай болчихоов?
Залуу эр зангиагаа суллачихаад бүсгүйн мөрнөөс зууран хана руу шахав.
YOU ARE READING
[ GEISHA ] completed
FanfictionНэг л өдөр чамд алдартанд биеэ үнэлэх санал ирвэл яах вэ?