Нууц амрагийн өчил

1.9K 173 12
                                    

Живон машинаасаа буумагцаа гэрийнхээ цонх руу харахад бүх гэрэл нь унтраалттай байсан нь залууг тэвдүүлж орхилоо.

Залуу эр хар хурдаараа гүйн сандарсандаа гэрийнхээ нууц дугаарыг дөрвөн ч удаа алдаж хийсний эцэст босго давмагцаа "Мина! Мина!" хэмээн орилж хаалга бүрийг нээсээр эцэст нь угаалгын өрөө лүүгээ шагайвал жаалхан охин шүршүүрийн дэргэдэх шалан дээр өвдгөө тэврэн сууж байх нь тэр.

Залуу эр хар хурдаараа гүйн сандарсандаа гэрийнхээ нууц дугаарыг дөрвөн ч удаа алдаж хийсний эцэст босго давмагцаа "Мина! Мина!" хэмээн орилж хаалга бүрийг нээсээр эцэст нь угаалгын өрөө лүүгээ шагайвал жаалхан охин шүршүүрийн дэргэдэх шалан дээр ...

Oops! This image does not follow our content guidelines. To continue publishing, please remove it or upload a different image.

Бүсгүйн дэргэд шар айрагны хоосон шил, талд нь ортол татаад орхисон 3 тамхины иш хэвтэх аж.

Живон бүсгүйг хэдийн явчихсан байх вий гэдгээс эмээж, уулзах л юм бол бүх үнэнээ өчнө гэж бодсон ч түүнтэй нүүрэлдмэгцээ хачин царайлан шал ширтэв.

-Өдийг хүртэл надаас дөлж гэртээ хонохоо больсон шалтгаан чинь..тэр эмэгтэй байсан юм уу?

Бүсгүй цахиртсан хоолойгоор ийн өгүүлэхэд залуу эр дэмий л үгээ залгин толгой дохино.

Жаалхан охин өвдгөө тулан өндийж хоёрхон алхаад Живоны урд тулж ирлээ.

-Чи надад өөрийгөө минийх гэж итгүүлсэн. Миний хүн гэж. Би чиний дэргэд байхын тулд өөрийн гэсэн бүхэндээ бууж өгөөд..хорвоо ертөнц биднийг л тойрж эргэдэг юм шиг санаж явсан. Тийм байхад яаж гэнэтхэн намайг гадны хүн болгож болдог юм бэ? 

Бүсгүйн нулимс аньсаганаас нь халин хацар даган урсахад залуу эр жаалхан охины хацрыг илбэн "Хонгор минь..чи зүгээр л буруу ойлгоод байна шүү дээ" хэмээн аргадангуй өгүүлнэ.

Мина толгой сэгсрэн залууг заамдан авч "Өдийг хүртэл надад харуулж байсан тэр романтик залуу хэн юм? Үнэхээр жинхэнэ чи байсан гэж үү? Зүгээр л мянга мянган фенүүдэд чинь зориулж зохиосон компанийн чинь бүтээл юм биш үү. Хэлээдэх, ядаж ганц удаа.. надад сэтгэлээсээ хандаж байсан удаа бий юу" гэхэд Живон уруулаа хэмлэн "Алив ээ, битгий байдлыг хүндрүүлэх гээд бай. Энэ бүхэн үнэхээр чиний бодож байгаа шиг биш" хэмээнэ.

[ GEISHA ] completedWhere stories live. Discover now