Би чиний хувьд?

2K 180 11
                                    

Залуу эр бодол дундаа төөрсөн чигтээ гэртээ орж ирвэл жаалхан охин шалан дээрээс хагархай шил түүн сууж байх нь тэр.

-Болгоомжтой, гараа эсгэчихвэл яах болж байна?

Живон ийн өгүүлээд бүсгүйг татан буйдан дээр суулгаад өөрөө шалан дээрх хагархай жаазны хэсгүүдийг түүхдээ эрэгтэй хүний гутлын мөр энд тэндгүй байгааг анзаарлаа.

-Энд хэн ирсэн юм?

-Манай ах..тэр намайг олчихсон

Залуу эрийн хоолой эхэндээ хардах мэт уцаартай сонсдон ч "ах" гэсэн үгийг сонсмогцоо харьцангуй тайвширсан бололтой гүнзгий амьсгал авч "Чамайг ахтай гэж мэдсэнгүй. Гэхдээ тэр яаж чамайг олно гэж?" гэснээ дуугаа хураав.

Живон шил цэвэрлэж дуусав уу үгүй юу жаалхан охин түүний бүсэлхийгээр тэврэн "Хоёулаа эндээс хурдан нүүе тэгэх үү? Чи анх надад удахгүй том байр луу нүүнэ гэж хэлсэн шүү дээ. Аль болох хурдан тийшээ явцгаая" гэхэд залуу эр хөмсгөө өргөн "Яагаад гэнэтхэн..?" гэснээ эргэн тойрноо ажаад үргэлжлүүлэн "Арай..ах чинь чамайг юу хийдгийг мэдээд уурласан юм уу? Тэгээд л нуугдах гээ юу?" хэмээн лавлав.

-Яг ч тийм биш л дээ. Гэхдээ чиний ажлыг бодсон ч тэр, хамгаалалт сайтай байр луу нүүсэн нь дээр юм шиг санагдаад байна. Ах маань намайг олж чадсан байхад фэнүүд чинь энэ газрыг мэдэх нь цаг хугацааны л асуудал. Тэгээд ч би балет гээд ойр ойрхон гадуур яваад байгаа болохоор жаахан айгаад байна

Залуу эр санаа алдаад "За яахав, угаасаа байраа сонгочихсон байсан юм. Маргааш гэхэд нүүж орно гээд тохирчих болохоор чи очоод төвхнөж байгаарай. Машин ч гэсэн авж өгөх болохоор хүн амьтнаас санаа зоволгүй дуртай газраараа зугаалж бай" гэчихээд бүсгүйн тэврэлтээс мултран хөргөгч уудлангаа хүйтэн шар айраг хайлаа.

-Би чамд хоол хийгээд өгөх үү? Өдөржин зураг авалттай гээд ядарсан биздээ, халуун цай уусан нь дээргүй юу

-Хэрэггүй ээ, юм идэх сонирхол алга

Живон байранд орж ирсэн цагаасаа хойш бүсгүйтэй харц тулгарсангүй, ойр ойрхон санаа алдан Минатай ярилцахаас хүртэл цааргална.

Залуугийн харц эргэлзээгээр дүүрч үе үе өөрийн мэдэлгүй хөмсөг зангидах нь ямар нэг зүйлийг шийдэж ядан буйг нь илтгэх шиг. Тэгснээ гэнэт хачин инээд тодруулахыг нь яана. Яг л хэлэх гэсэн үгс нь хэлэн дээр нь гарж ирмэгцээ инээдэм болоод төөрчихөв үү гэлтэй.

[ GEISHA ] completedWhere stories live. Discover now