Чиний төлөө бүжнэ

1.6K 180 5
                                    

Мина сандлынхаа түшлэгийг налан хүндээр санаа алдах бол Юүта эвтэйхэн яриа эхлүүлчих санаатай тохиромжтой цагийг хүлээн жолоогоо барих аж. Тэд Адачи Юүтогийн байрлаж буй зочид буудал руу явж байлаа. 

-Мина..заавал ингэх албагүй шүү дээ. Би аавтай зөвлөлдөөд ээжийг чинь ятгуулж дөнгөх байх. Зүгээр л жаахан хүлээчихэж болохгүй юу? Анхнаасаа Юүтотой нэг шөнийг өнгөрөөхгүйн тулд энэ хүртэл зугтаж ирсэн байж одоо гэрлэнэ гэж байхад нь сайн дураараа яваад очно гэдэг..байж боломгүй юм

Жаалхан охин тэвдэж буйгаа нууж ядан хүчлэн инээмсэглэж "Зүгээр ээ, ахиж танд төвөг удмааргүй байна. Тэртээ тэргүй яаж ч ятгасан энэ удаад Адачигийн хүүгээс бултаж чадлаа гэж бодоход дараагийнх нь гарч ирэх л болно. Масакигийн хөвгүүд , Ёошизавагийн ууган хүү, хөгшин Такизава, Ватанабэ гуай гээд л. Гэхдээ тэдний хэн нь ч надтай гэрлэхийг хүсэхгүй, зүгээр л ивээн тэтгэгч болно. Ахаа, аав тань ээжийн маань албан ёсны 3 дах ивээн тэтгэгч байсан. Би төрснөөр түүний ивээн тэтгэгчдийн цуваа тасарсан ч..би чадахгүй нь. Би золоор хүүхэдтэй болтлоо өөр өөр эрчүүлийн шөнийн эхнэр байж чадахгүй. Надад ээжийнхээ тавиланг давтах хүсэл алга" гэхэд Юүта бухимдсандаа байж суух газраа олж ядаж байх шиг, жолооныхоо хүрднээс атган "Гэхдээ..өөр ямар нэг арга байж л таараа. Живон. Живон энэ тухай мэдэж байгаа юу?" гэх нь тэр.

-Тэр мэдлээ гээд яах вэ дээ. Түүнд хар багаасаа үерхсэн эмэгтэй байгаа, нэр хүнд нь ч оргил цэг дээрээ явж байна. Тэр юу хийж чадна гэж? Тэгээд ч би түүний хувьд зүгээр л нэг биеэ үнэлэгч. Хар ухаанаар бодлоо гэхэд тэр 30 гартлаа ажилдаа анхаараад 35 хүрэхдээ Ким Жисүтэй нижгэр хурим хийх биз. 

Залуу эр өөртөө л сонсогдохоор японоор хараал урсгахад бүсгүйн нүдэнд нулимс хуржээ. 

-Ахаа, энэ тухай ярихаа больцгооё. Энэ шийдвэр минь одоогийн нөхцөлд байж болох хамгийн зөв сонголт

Ээж минь "Хайраас болж бүхнээ орхиж болохгүй" гэж сургасан сан. Гэтэл би хайраа орхичихвол надад өөр юу үлдэх юм бэ? 

...

Хэд хоног өнгөрөхөд Живоны гэрийн хаягаар Минагийн гол дүрд нь шалгарсан тоглолтын урилга ирлээ. Залуу эр бүсгүйг ахындаа буюу Юүтагийн гэрт хоног төөрүүлж байгаа гэж бат итгэсэндээ ч тэр үү , нэг талаараа санаа амарч жаалхан охиныг тоглолтондоо анхаараг гэсэндээ нэг ч удаа холбоо бариагүй тул түүндээ жаал эмзэглэсэн ч урилгыг хараад санаа амрав.

[ GEISHA ] completedWhere stories live. Discover now