YG Entertainment , Живоны хувийн студи.
Жисү Живон хоёрын хамтралд зориулсан сурталчилгааны зураг авалтууд хэдийн талдаа орж залуу эр бүтэн өдрийн турш бүсгүйтэй камерын өмнө элдэв янз болж суусны эцэст сая нэг завсарлахдаа бушуухан харихын түүс болов.
Залуу эр ямар нэг зүйл үлдээсэн эсэхээ нягтлан ширээн дээрхээ ажих бол Жисү түүн рүү ширтэнгээ шанаагаа тулан "Одоо завтай биздээ, хамт оройн хоол идэхгүй юм уу?" гэснээ үргэлжлүүлэн жуумалзаж "Цомог цацагдсаны дараа хамт амьдрах уу? Жүжигчид мелодрамад тоглосныхоо дараа үерхэж байгаагаа зарлаж шуугиан дэгдээдэг шиг..Чи шинэ байр авсан гэсэн байх аа? Хаягаа өгчих, би их ачаатай болохоор эртхэн нүүлгэлтийн захиалга өгөхгүй бол болохгүй" гэх нь тэр.
- Тэртээ тэргүй цомог цацагдсанаас хойш 6 сарын дараа хоёулаа салснаа зарлана гэдгээ мартчихаа юу? Намайг илүү муу хүн болгож харагдуулах гээгүй л бол иймэрхүү утгагүй наргиан хийх гэсний хэрэггүй. Тэгээд ч манайд чамайг багтаах илүү зай байхгүй
Живон эрс шийдэмгий ийн өгүүлчихээд гарах хаалга руу эргэхэд бүсгүй түүний бугуйнаас зууран өөр лүүгээ татаж "Одоо хүртэл надад гомдоод байгаа юм уу, мм? Хоёулаа үерхэж байхдаа үргэлж л хамт амьдрах тухай ярьдаг байсан шүү дээ" гэхэд залуу эр нүдээ эргэлдүүлэн "Хэдийг хүртэл наад өнгөрсөн баларсан явдлаа сөхөж ярих гэсэн юм? Бид дууссан. Ойлгохгүй байна уу?" хэмээн ширэв татна.
Жаалхан охин хэсэг дуугаа хурааснаа гэнэтхэн ямар нэг зүйл санасан мэт "Арай..одоо хүртэл тэр шаргал үсттэйгээ хамт амьдарж байгаа л гэж битгий хэлээрэй дээ. Намайг өөрөөсөө түлхээд байгаа шалтгаан чинь тэр хүүхэн юм уу?" гэхэд Живон дэмий л хэлэх үгээ олж ядан уруулаа шилэмдэх аж. Тэгснээ бүсгүйн нүд рүү цоргитол ширтлээ.
-Асуудлын гол нь эндээ байгаа юм биш. Ким Жисү, чи надад хайргүй. Би ч чамаас сэтгэлээ татаад удаж байна. Харин одоо Мина бид хоёр нэг нэгэндээ ухаангүй хайртай. Тэгээд л боллоо
Бүсгүй төсөөлөөгүй хариултаа авсан мэт хэсэг зогтуссанаа төдөлгүй инээд алдан гараараа амаа дарж "Бурхан минь гэж, чи хошин шогч болохоор бэлдэж байгаа юм уу? Инээд хүргэхээ больж үз. Хайр? Хэсэг зуурын догдлолоо хайр гэж андуурах хэрэггүй. Бидний нэг нэгэндээ бүтээж өгсөн хайрын хажууд чи болон чиний бяцхан өлөгчин хоёрын харилцаа бол байдаг л нэг хэсэг зуурын дүрэлзсэн шохоорхол. Бид ч гэсэн анхандаа тийм л байсан" гэхэд залуу эр тэвчээр алдарсан мэт шүдээ хавиран "Тэгвэл чи надад хайртайдаа түрүүлж салъя гэсэн юм уу? Надад хайртайдаа өөрсдийнхөө ажлыг эрсдэлд оруулан байж нийтлэл бичүүлээ юу" гэх нь тэр.
YOU ARE READING
[ GEISHA ] completed
FanfictionНэг л өдөр чамд алдартанд биеэ үнэлэх санал ирвэл яах вэ?