❦ INTRO ❦

1.7K 116 12
                                    

-У Сэүн-

"Өмнөд Солонгосын хамгийн чадварлаг залуу жүжигчдийн нэг У Сэүн 6 сарын дараа кино ертөнцдөө эргэн ирэх гэж байна. Түүний гол дүр бүтээх "Smile on my face" гэх романтик цуврал нь өнгөрөгч онд зураг авалтаа хийх байсан ч У Сэүний ээжийн ажил явдлаас болоод хойшлоод байсан юм. Харин уг цувралын зураг авалт 2 долоо хоногийн дараа албан ёсоор эхлэнэ гэдгийг өнөө өглөө KBS телевизээс мэдэгдлээ."

Солонгосын үндэсний телевизийн мэдээ хүртэл У Сэүний эргэн ирж байгааг сануулах гэсэн мэт Сөүл хотын төвд байрлах хамгийн том дэлгэцээр зарлана. Ногоон гэрэл хүлээн гарцан дээр зогсох хүмүүсийн гар утасны дэлгэцэн дээр зөвхөн У Сэүний царай л үзэгдэнэ.

Өмнөд Солонгосын кино урлаг түүнээр үнэхээр их дутагдаж байсан бололтой...

❦❦❦

Жүжигчинээр дэбют хийгээд дөнгөж 2 жил болж байгаа хэдий ч аль хэдийн гурван ч бүрэн хэмжээний кинонд гол дүр бүтээчихсэн. Тэр бүү хэл "Хамгийн өндөр үнэлгээтэй жүжигчдийн жагсаалт"-д дор хаяж 10 жилийн туршлагатай ахмад жүжигчидтэй эн зэрэгцэн топ 10-т жагсаж байгаа нэгэн.

Галзуу байгаа биз?

Ямар ч туслах эсвэл жижиг дүр байхгүй! Шууд л ГОЛ ДҮР!!

Хэрэв түүний тоглосон кино нээлтээ хийх л юм бол Өмнөд Солонгосын бүх кино театрууд өмнөх арван хоногоос нь л ачааллаа дийлэхээ больж, онлайн захиалгын систем нь шууд л гацаж орхидог.

Бүр "У Сэүний тоглосон кино нээлтээ хийж байгаа үед шинэ киногоо шуурга намдтал хойшлуулсан нь дээр дээ" гэх үг кино урлагийн салбарынханы дунд байдаг гээч? Учир нь тэд У Сэүн тоглосон киноны сүр хүчинд дарагдахаас айдаг хэрэг.

Сөүлийн жижиг гудамжнаас эхлээд хамгийн том дээд зэрэглэлийн гэсэн дүүргүүдэд түүний зураг томоор хадагдаж, У Сэүн л хэдэн сардаа ярианы халуухан сэдэв болж хоцордог.

У Сэүн тийм л их хүчтэй. Түүний нэр хүнд одоогийн Өмнөд Солонгосын Ерөнхийлөгчөөс илүү гээд хэлчихэд тийм ч хол зөрөхгүй. Учир нь та гудамжинд таарсан хэнээс ч асуусан тэд У Сэхүний нэрийг өөрийнхөө нэр шиг л сайн мэддэг юм.

Түүний гайхалтай сэтгэл хөдлөл бүхий жүжиглэлт кино шүүмжлэгчдийг ч хэлэх үггүй болгож орхидог. Нээрэн шүү!

Түүний гаргаж буй жүжиглэлт хүмүүсийн шар үсийг босгож, заримдаа шүүрс алдан гуяа алгадахад хүргэдэг. Гэвч камер дөнгөж унтрах мөчид У Сэүн ямар ч сэтгэл хөдлөлгүй нэгэн болж орхидог. Бүхэлдээ өөр хүн шиг л...

Дэлгэцийн бүтээлээс өөр бусад нэвтрүүлэг, хэвлэлийн бага хурал тэр ч бүү хэл бодит амьдрал дээрх У Сэүн гэх хүн бараг инээдэггүй, хүйтэн хөндий, ихэмсэг нэгэн гэдгээрээ тун алдартай. Тийм ч учраас хүмүүс түүнийг "МӨСӨН ХАНХҮҮ" гэж дууддаг юм.

Гэхдээ урдаа "БИДНИЙ ХАЙРТ..." гэх тодотголтой...

Гэвч тэдний хэн нь ч хайрт ханхүүгээ жинхнээсээ юуг ч мэдэрдэггүй мөсөн ханхүү гэдгийг нь мэдэхгүй!




❦❦❦



-Шин Хэрён-

Өмнөд Солонгосын Урлагийн Их Сургуулийн кино найруулагчийн ангийн төгсөгч, багш, найруулагч нарын хамгийн хайртай шавь.

Түүний хурц гярхай нүд, тууштай хүчирхэг зан нь энэ салбарын шилдэгүүдэд өндрөөр үнэлэгддэг.

Жижиг хэсгүүдийг хүртэл маш сайн анзаарч ямар нэг алдаа байх л юм бол шууд олж хараад засчихдаг. Бас түүний нарийн торгомсог мэдрэмжийг сайшаагаагүй найруулагч тун ховорхон билээ.

Тийм ч учраас Шин Хэрён албан ёсоор найруулсан нэг ч бүтээлгүй хэр нь найруулагч нарын дунд хэдийнээ нэр хүндээ олоод авчихсан.

Өөрийн хүслээр кино найруулагч болохын тулд ээжийнхээ үгийг сөрөн, сурагчийн дүрэмт хувцаснаас өөр зүйлгүй өсөж торнисон гэрээ орхиж явсан тэр 18 настай охин зөвхөн өөрийнхөө хүчээр одоогийн энэ кареераа бий болгож чадсан юм.

Тиймдээ ч Шин Хэрён бол жинхэнэ хатуу самар. Эрчүүдийн хүсээд байдаг зөөлөн ааш зан, уяхан дуу хоолой, сул дорой, эмзэг байдал...

Харамсалтай нь эдгээр үгс хэзээ ч Шин Хэрёныг тодорхойлохгүй байх!

Эмэгтэй хүнийг өөрийнхөө тоглоомон хүүхэлдэй шиг үздэг эрэгтэйчүүд, эмэгтэй учраас сул дорой, зөөлөн ялдам байхыг тулгадаг хүмүүс...

Хэрён тэднийг үзэсгэлэнтэй давхраа бүхий мууран нүдээрээ ганц л удаа ниргэх болно!

Шин Хэрён угаасаа ингээд төрчихсөн юм!











-Calico-

FORGET-ME-NOTWhere stories live. Discover now