❦ Chapter 17 ❦

536 82 8
                                    

-Шин Хэрён-

...Хоёрт, ямар ч үйлдэлд догдолж болохгүй...

... У Сэүн чи үнэхээр тоглоод байна уу? Би өнөөдрөөс эхлээд чамайг мартахаар шийдчихээд байна! Гэтэл чи надад хамар сэтлэм сайхан үнэртэй кофег авч ирж өгөөд байх юм...

"Хэрэггүй ээ..." Би хүйтнээр ингэж хэлчихээд түүнийг огт анзаарахгүй кино зохиолыг уншиж байгаа мэт дүр үзүүллээ. Гэвч үгээ хэлээд дөнгөж дуусахдаа л би аль хэдийн харамсаад эхэлчихсэн байсан юм.

"Өглөөний мэнд!"

Хангалттай төвөгтэй өдөр байхад Шин Рүми л нэмэгдэх дутаж гэнэ дээ!

Би цаас руугаа хамаг анхаарлаа төвлөрүүлэх гэж хичээх ч миний бүх оюун санаа зөвхөн У Сэүн болон Шин Рүми хоёр дээр явж байсан юм.

"Надад уу? Баярлалаа! Сэүн ах аа." гэх Шин Рүмигийн хоолойг сонсоод би гайхсандаа нүдээ томруулахгүй байж чадсангүй.

Үнэхээр Сэүн түүнд өгчихөж байгаа юм уу? гэж намайг бодож ч амжаагүй байхад Сэүн кофег татан аваад "Чамд биш! Хэрёнд! Гэхдээ Хэрён уухгүй гэсэн болохоор чи уувал уу!" гэх нь тэр.

Би Сэүний хэлсэн үгийг сонсоод нууцхан инээхдээ золтой л шүлсэндээ хахчихсангүй.

Рүмигийн царай минчийтлээ улайн, ичсэндээ яг л дэлбэрэх нь үү гэлтэй харагдаж байлаа.

"Рүми!! Хувцасаа өмсөж үзэх хэрэгтэй байна!!" Даанч менежерийнхээ дуудах дуунаар Шин Рүми хамаг хурдаараа тэндээс арилаад өгсөн юм.

Тоогүй юм. Би түүний уух эсэхийг нь хармаар байсан шүү дээ...

"Зураг авалт дууссаны дараа машины зогсоол дээр уулзацгаая. Бидэнд бэлдэх хэсгүүд байгаа." Шин Рүмигийн араас инээмсэглэл тодруулан сууж байхад миний урд талыг хэн нэгэн хааж зогсоод ингэж хэлсэн нь Сэүн байсан юм.

Би хальт түүн лүү харчихаад харцаа буруулан хэсэг бодсоны эцэст толгойгоо дохих аядав.

Ажил амьдралаа салгах хэрэгтэй...

Сэүн ч тэндээс холдож, И найруулагч бид хоёр ахин хоёулаа үлдлээ.

"Та хоёр муудалцаа юу?"

"Үгүй ээ. Яагаад тэгнэ гэж? Бид муудалцаад байхаар дотно хүмүүс биш байхад..."

FORGET-ME-NOTDonde viven las historias. Descúbrelo ahora