❦ Chapter 11 ❦

476 75 4
                                    

Ким зураглаач аа! Та бол миний
өнөөдрийн гол бай!!

"Зураглаач нараа!! Зураг авалт эхэллээ шүү!" Би юу ч сонсоогүй юм шиг хуурмаг ялдам инээмсэглэлийг урууландаа тодруулан, тэдний зүг цэх алхсаар очлоо.

Намайг харсан тэдний царай огцом хувьсхийх нь хэтэрхий инээдтэй харагдана.

"Өө... Шин найруулагч..."

"Та нар юу ярилцаж байгаа юм?" Би инээмсэглэлээ огтхон ч буулгасангүй, хоолойгоо улам шахан зөөлөн ялдам төрхийг өөртөө бүрдүүлнэ.

"Юу ч биш дээ! Явцгаая!!" Гол зураглаач ингэж хэлээд зураг авалтын талбай руу яаравчлан алхахад бусад нь ч бас араас нь даган хурдан хурдан алхлаа. Тэдний нүд хэдэн тийшээ гүйж, "Арай сонсчихоогүй байгаа?" гэх өрөвдөлтэй тэнэг бодлоо надад ил гаргаж өгөх шиг.

Биднийг буцаад зураг авалтын талбай дээр ирэх үед жүжигчид нүүр будалтаа хийлгэж, хувцасаа өмсчихсөн өөр өөрсдийн хэсгээ давтацгааж байлаа. Гэвч Сэүн харагдсангүй.

"У Сэүн хаана..." Намайг асуултаа дуусгаж амжаагүй байхад ардхан талаас "Энд байна!" гэх Сэүний нэгэн хэвийн хоолой сонсогдов. Хойш эргэн харахад тэрээр өчигдрийн Сэүнээс тэс өөр харагдах нь тэр.

Илүү хүйтэн хөндий бас муухай ааштай...

"За тэгвэл зураг авалтаа эхлүүлцгээе!"

❦❦❦

"Зураглаач аа! Хүмүүс таны чадвар хэтэрхий муудчихжээ гэж ярилцаж байна!" Зураг авалт дөнгөж дуусахтай зэрэгцэн би найруулагчийн сандал дээрээсээ бүх хүмүүст сонсогдохоор чанга гэгч нь ингэж хэллээ. Стаффууд болон жүжигчид бүгд сонссон зүйлдээ гайхан хийж байснаа зогсоогоод харцаа бидэн дээр тогтоов.

"ЮУ? Хэн юу мэднэ гэж амныхаа зоргоор дураараа чалчаад байгаа юм?!" Тэрээр хөмсгөө зангидан зандрангуй хэлээд харцаа хэдэн тийш бэлчүүлэн хэнийг нь ч мэдэхгүй нэгнийг хайж эхлэв.

"Хэн гэдгийг нь мэдмээр байна уу? Зураглаач аа!!" Намайг ингэж хэлэхэд хүмүүс хэдэн биен лүүгээ ээлжлэн харцгаах ажээ.

"Хэн юм? Хурдан хэлээдэх!!"

"Тэр хүн урд тань сууж байна!" Би зураглаач нараас харцаа огт салгалгүйгээр эрхий хуруугаараа өөрийгөө заан чангаар ингэж хэлэхэд арын ажилчид чимээгүйхэн хоорондоо шивнэлдэж эхэлсэн юм.

FORGET-ME-NOTWhere stories live. Discover now