❦ Chapter 16 ❦

473 81 5
                                    

"Чамд хамт амьдаръя гэж хэлсэн хүн чинь жүжигчин тийм биз? Шин Хэрён!!"

Нүд нь байдгаараа томрон, гараа тас атган зогсох ээж хэмээх энэ эмэгтэй яагаад үргэлж ингэж аашилдаг юм бол? Хэрэгтэй үед минь дэргэд байгаагүй байж, хэрэггүй үедээ гарч ирчихээд надад санаа тавьж, анхаарч байгаа мэт жүжиглээд л...

"Танд ямар хамаатай юм? Гэнэт гарж ирчихээд асран хамгаалагч шиг дүр эсгэх хэрэггүй. Ээж ээ." Би удаан бас хүйтнээр нүд рүү нь эгцлэн ингэж хэлчихээд шууд л өрөө лүүгээ алхлаа.

"Чамд бүх юм байна. Чи хангалттай үзэсгэлэнтэй, хүчирхэг, бие даасан бас амжилттай кареертай. Тийм байж эр хүнээр яах гэсэн юм? Одоо байгаа бүх зүйлээ үгүй хийх гээ юу? Миний алдааг давтах хэрэггүй. Хэрёнаа." Түүний хэлсэн үгс намайг ахиж нэг ч алхам алхуулсангүй.

Хэсэг чимээгүй...

Тэгээд миний гомдоллох хахир хүйтэн хоолой...

"...Та арай мартчихаагүй биз дээ. Намайг кино найруулагч болно гэхэд яаж эсэргүүцэж, гэрээс хөөж байснаа?

Арван наймхан настай охин очих газар ч үгүй байж сургалтын төлбөрөө олохын тулд биеэ худалдахаас бусад ажлыг огтхон ч гололгүйгээр өдөр шөнөгүй хийж, хоолны газрын хүйтэн гал тогоонд хоног төөрүүлдэг байсан. Тэр үед та ядаж над руу залгасан бил үү? Үгүй шүү дээ. Та намайг хайж ч ирээгүй..."

Хоолой минь зангирч, том том нулимс юу юугүй урсаад гарч ирэх гээд байсан тул би гүнзгий амьсгаа аван өөрийгөө тайвшруулах аядав.

"Чи ганцхан өөрийнхөө хүссэн зүйлийг хийгээд хэзээ ч амжилтанд хүрэхгүй." Та ингэж хэлж байснаа ч бас мартсан байх. Тийм үү?

Би тэр өдөр гэрээс явахдаа хэрвээ таны зөв байвал яах вэ гэж хэдэн арван удаа бодож үзсэн... Харин одоо бол тэр үед эргэлзэж зогссон цаг хугацаандаа л харамсдаг. Яагаад гэвэл миний зөв, таны буруу байсан болохоор...

Тиймээс миний амьдралд оролцох гэсний хэрэггүй! Би хэний ч тусламжгүйгээр өөрөө энэ амьдралаа босгосон учраас нураах байсан ч танд хамаагүй!"

"Сэдэв өөрчлөх гээд байгааг чинь мэдэж байна. Шин Хэрён!! Би чамайг хайж очоогүй учраас л чи аав шигээ сул дорой биш, над шиг хэнээс ч хараат бус хүчирхэг зантай нэгэн болж өссөн..."

FORGET-ME-NOTDonde viven las historias. Descúbrelo ahora