❦ Chapter 5 ❦

544 81 7
                                    

-Шин Хэрён-

13 жилийн өмнө хаяад явсан тэр хүн намайг ингэж сул дорой болгоно гэж би хэзээ ч төсөөлж байсангүй...

Яагаад тэр хүний хэлсэн "Аав" гэх ганцхан үгийг сонсох төдийд нулимс минь урсаад байгаа юм бэ?

Дуулганы ард уйлж буй төрхөө нуучихаад танихгүй шахам эрэгтэйн ард ингээд сууж байгаа би бараг галзуурсан биз...

Гэхдээ түүнээс ч галзуу нь энэ бүхэн намайг хэзээ ч байгаагүй ихээр тайтгаруулж байна...

❦❦❦

Эзэнгүй зэлүүд газар байрлах хоёр давхар байшингийн үүдэнд ирж зогсох мөчид л би сая нэг ухаан орох шиг боллоо.

"Чи яагаад намайг ийм газар аваад ирсэн юм? Биш ээ... Энэ яадаг газар юм? Яагаад ийшээ?"

Би яг юугаа яриад байгаа юм бэ?... Яагаад аваад ирсэн юм гэнэ шүү. Чи өөрөө л хаашаа ч хамаагүй яваад өг гэж, ард нь очиж суучхаад! Ухаантайхан шиг байгаач! Шин Хэрён!!

Эргэн тойрноо тойруулан харахад сарны гэрэл л цорын ганц гэрэлтүүлэг болж байсан юм. Далайн зөөлөн давлагаа сонсогдоно.

Сандарсандаа түгдэрч барьсаар ярьж байхад минь У Сэүний над руу харах харц намайг хэвийн байдалд минь оруулж өгөх нь тэр.

Хоосон юу ч үгүй мэт харц нь намайг өрөвдөлтэй нэгэн мэтээр мэдрүүлнэ.

Хэн нэгэн намайг өрөвдөхөд би дургүй...

"Битгий над руу тэгж сонин хар! Өнөөдрийн харсан бүх зүйлээ мартаарай! У Сэүн!"

Энэ удаад хоолой минь илүү тогтвортой болж ирсэн юм...

Гэвч У Сэүн ямар ч хариу үйлдэл үзүүлсэнгүй...

"Яагаад юу ч дуугарахгүй зүгээр ширтээд байгаа юм? Чи эхлээд хэлнэ гэсэн зүйлээ хэл. Надад ч гэсэн чамтай ярих зүйл байгаа болохоор хурдалцгаая! Би гэр лүүгээ явах хэрэгтэй..."

Үнэндээ би сая л надад түүнтэй ярилцах ёстой зүйл байгаа гэдгийг санасан...

"Одоо шөнийн 2 цаг өнгөрч байна. Автобус хэдийнээ зогсчихсон. Бас энэ газар төв замаас 6 км хол. Тэгээд гэр лүүгээ алхаж харимаар байвал яв даа."

FORGET-ME-NOTDonde viven las historias. Descúbrelo ahora