❦ Chapter 6 ❦

486 74 10
                                    

У Сэүнийг дээшээ гарсаны дараа би унтахаар хэвтсэн ч бодох ёстой асуудлууд минь намайг унтахыг зөвшөөрсөнгүй. Жижигхэн буйдан дээр атиралдаж хэвтэх угаасаа хэцүү байсан болохоор зүгээр сууж байгаад өглөө болгохоор шийдлээ.

Лаа хэдийнээ хайлаад дуусчээ. Өрөөнд ахиад л харанхуй ноёрхоно. Салхивчний завсраар хаа нэг хүйтэн салхи сийгүүлэн орж ирэхээс өөрөөр ямар ч чимээ ч үл сонсогдоно.

Харин би ганцхан өдөрт болж өнгөрсөн зүйлсийн талаарх өөрийнхөө бодлыг удирдаж, цэгцлэхийг хичээнэ.

- Шин Рүми аавын төрсөн хүүхэд мөн болов уу?

Тэд үнэхээр дотно харагдсан шүү дээ. Эргэлзэхгүй байна...

- Тэгвэл аав анхнаасаа л өөр нэгэнтэй харилцаатай байсан болж таарч байна уу?

Эсвэл тэд зүгээр л дотно харилцаатай
хойд аав, охин хоёр байх. Гэхдээ тэр чамд
ямар хамаатай юм? Шин Хэрён? Тэр нэгэнт орхиод явсан хүн шүү дээ.

- Харин ээ... Өнөөдрийг хүртэл ганцхан өдрөөс бусад өдөр тэр хүнийг огтхон ч дурсдаггүй байсан болохоор мартчихсан гэж бодсон ч миний буруу байсан бололтой...

Тэгвэл авыгаа эргүүлээд
авмаар байгаа хэрэг үү?

- Үгүй ээ... Хүсэхгүй байна... Орхиж явчихаад гэнэт л нэг өдөр амьдралд минь өөр нэг охиноо хөтлөөд гараад ирсэнд нь, тэгчихээд одоог хүртэл өөрийгөө миний аав гэж дуудсаар байгаад нь дургүй хүрч байна.

Гэвч бид хэн нэгэнд уурласан ч
санахаа больдоггүй юм...

- Тийм гэж үү? Мэдэхгүй юм даа...

Тэгвэл У Сэүний талаар
юу гэж бодож байна?

- Харин ээ... Бас л мэдэхгүй байна...

❦❦❦

"Явцгаая! Шин найруулагч аа..."

Хөнгөн нойрноос минь хэн нэгэн намайг хэд хэд дуудсаар сэрээлээ. Нүдээ нухалсаар нээж ядахад У Сэүний царай тодхон харагдав. Би сая л нэг хаана байгаагаа санах шиг болон хурдхан шиг л дээш босон суугаад цонхоор харвал гэгээ хэдийнээ орчихсон байлаа.

Унтахгүй гэж бодсон ч унтчихжээ...

Судсаар гүйх цус минь царцчихсан аятай бүхэл бие минь хүйт оргино. "Ханиадаа эдгээгээд удаагүй байж ахиад ханиад хүрчихгүй байлгүй дээ..." гэж бодсоор босож зогсоод хувцас хунараа янзаллаа.

FORGET-ME-NOTDonde viven las historias. Descúbrelo ahora