❦ Chapter 12 ❦

489 78 5
                                    

"Бараг 5 жилийн турш уулзаагүй байж намайг огтхон ч санаагүй хэрэг үү? Шин Хэрён."

"5 биш 3. Хэзээ Сөүлд ирсэн юм? Яах гэж?"

"Дөнгөж сая! Алив холд! Би дотогшоо оръё!" Ээж гарыг минь түлхээд хажуугаар зөрөн дотогш орлоо.

"Хэзээ буцах юм?"

"Дөнгөж ирсэн ээжээсээ хэзээ буцахыг нь асууж болдог юм уу? Муу хүмүүжилгүй охин! 1 юм уу 2 сар л болно!"

"Арай тэр хугацаандаа манайд байх гэж байгаа юм биш биз дээ?"

"Чамд найз байдаггүй юм уу? Оройн цагаар ганцаараа 4 лааз пиво уугаад л."

"Битгий сэдэв өөрчлөөд бай! Нээрэнгээсээ манайд байх гэж байгаа юм уу?"

"Тийм ээ. Тийн. Танайд байхгүй өөр хаана байх юм? Сөүлд надад чамаас өөр таньдаг хүн байгаа гэж бодоо юу?"

Өнөөдөр яачихсан өдөр юм бэ? Хараал ид гэж!

Ээж шууд л буйдан дээр очиж суугаад жижиг чемоданаа задлаад өөрийнхөө юмыг гаргаж энд тэнд тарааж тавиад эхлэх нь тэр.

Яг л өмнөх удаагийнх шиг 2 сарыг өнгөрүүлнэ гэдэг миний хувьд зүгээр л хар дарсан зүүд! Гал ус хоёрыг л хоорондоо харшилддаг гэж бодвол үгүй дээ! Хоёр гал нэг гэрт байхад түүнээс ч илүү аймшигтай зүйл болдог юм!

❦❦❦

Өглөө босоод өөртөө сендвич хийж идчихээд ээжид бас нэгийг хийж үлдээчихээд ажлын зүг явлаа.

Ээжтэй аль болох бага таарахын тулд эрт гарч орой ирэх шаардлагатай болох нь дээ...

Өнөөдрөөс бүтэн долоо хоногийн турш зураг авалт Мёндун дүүрэгт байдаг жижиг байшин болоод ойр орчимд нь өрнөх тул ядаж л нааш цааш явах хугацаа их шаардагдаад ашгүй дээ гэж бодон явсаар зорьсон газартаа ирлээ.

Зураг авалтын талбай дээр дөнгөж ирэхтэй зэрэгцэн арын албаны ажилчдаас эхлээд бүгд л надтай 90 градус бөхийн "Өглөөний мэнд!" хэмээн мэндлээд эхлэх нь тэр.

Гайхсаар алхаж байтал Ким зураглаач бас гүйх шахам урд минь ирээд зогсов. Бусад найруулагч нар ч гэсэн араас нь гүйж ирээд хажууд нь зогслоо.

"Шин найруулагч аа! Өчигдрийн явдалд уучлаарай!!" Ким зураглаач толгойгоо бөхийлгөн ингэж хэлэхэд нь миний нүд орой дээрээ гарах шахав.

FORGET-ME-NOTWhere stories live. Discover now