❦ Chapter 15 ❦

506 74 1
                                    

-У Сэүн-

Хэрёнд өрөөнүүдийг зааж өгчихөөд өрөө рүүгээ ороод унтахаар хэвтлээ. Гэвч түрүүхэн уусан кофеноос болоод огтхон ч нойр хүрсэнгүй. Тэгэхээр нь өдрөөс хойш толгойд эргэлдээд байгаа асуултаа асуухаар сэтгэл зүйч рүүгээ зурвас бичээд үлдээчихэв. Гэтэл нэг их удсангүй сэтгэл зүйч ахаас минь видео дуудлага ирэх нь тэр.

"Хөөх! Сэүн маань түрүүлж холбогдоод юу болоо вэ?"

"Зүгээр л... Таниас асуух юм гараад. Америкд сайн сууж байгаа биз дээ? Жундэ ах аа."

"Мэдээж. Эхнэр, бяцхан гүнж хоёртойгоо цагийг жаргалтай өнгөрүүлээд тун завгүй байна." Жундэ ахын царайд дэндүү жаргалтай гэмээр төрх тодорно.

"Ингэхэд юу асуух гэсэн юм?"

"Чухал үгүйг нь мэдэхгүй л дээ... Зүгээр л жижигхэн өөрчлөлтүүд..."

"Бүх зүйлс жижгээс томордог юм. Санаа зоволгүй бүгдийг нь хэл."

"Ойлголоо... Би ойрдоо үнэхээр хачин байгаад байна. Бусдын амьдралд хошуу дүрж, оролцоод л, надад ямар ч хамаагүй хүнийг муулж байхыг сонсож байхдаа золтой л утсаа хага базчихаагүй. Бас зүгээр л нэг хүнийг унтаж байгааг харсан өөрийн ч мэдэлгүй инээчихсэн байсан. Бас..."

"Бас юу гэж?"

"Би сая худлаа ярьчихсан. Машин шатахуунтай хэдий ч тэр хүнийг явуулахгүй гэж байгаа юм шиг шатахуунгүй гэж худлаа яриад хажуудаа аваад үлдчихлээ. Яагаад ингээд байгаагаа мэдэхгүй байна."

"Ерөнхийд нь юу болсонг ойлголоо. Гэхдээ надад илүү дэлгэрэнгүй нарийн мэдээлэл хэрэгтэй гэдгийг чи мэдэж байгаа байх."

"Тийм ээ..."

"Тэгээд чиний яриад байгаа тэр хүн гэдэг нь эмэгтэй хүн бололтой. Тийм үү?"

"Яаж мэдсэн юм?"

❦❦❦

Хоол идэж байхад, бас зурагт үзэж байхад миний тархинд зөвхөн Жундэ ахын хэлсэн үг л эргэлдэж байлаа. Үнэхээр тийм зүйл болох боломжтой эсэхийг мэдэхгүй юм.

"...Сэүн аа. Эцэст нь би чамаас сайн мэдээ сонссондоо туйлын их баяртай байна. Саяны чиний хэлсэн хэдхэн зүйлсийг сонсоод баттай дүгнэлт гаргахад арай эрт хэдий ч одоогоор бол би "Чамд хэн нэгэн эмэгтэй хүнийхээ хувьд таалагдаж эхэлсэн." гэсэн таамаглал дэвшүүлэх нь байна. Энэ бол маш том ахиц шүү! Яваандаа чи энэ эмгэгээ ялан дийлэх чухал хөшүүрэг ч болж магадгүй! Тиймээс чи тэр мэдрэмжүүдийг чамд өгөөд байгаа хүнтэйгээ улам бүр ойрхон байж өөрийгөө ажиглах хэрэгтэй! Тэмдэглэл бичсэн ч болно. Хэрвээ боломжтой бол шүү дээ? Би хоёр сарын дараа эргээд Солонгост очно. Тэр үед хоёулаа илүү тухтай бас нарийн ярилцацгаая! ..."

FORGET-ME-NOTWhere stories live. Discover now