❦ Chapter 19 ❦

538 84 11
                                    

"Хэрвээ чи яг одоо л надад туслахгүй юм бол энэ зураг авалт бүхэлдээ сүйрэх нь байна! Шин найруулагч аа!"

Хэн нэг эмэгтэй арын ажилтантай инээд алдан ярилцах Жүнхёнийг... 'аан одоо бол Жонгүг шүү дээ...' Жонгүгийг ширтэн зогсож байхад замыг минь хаан зогсоод ингэж хэлсэн хүн У Сэүн байх нь тэр.

Бурхан минь гэж!! Ухаан санаа минь яг яачихсан юм бэ? Би уг нь түүнд туслах гэж л эрт ирсэн шүү дээ! Гэтэл саяжингаа хийсэн зүйл минь ердөө л тээр тэнд зогсох эрэгтэйгээс 13 жилийн өмнөх Жон Жүнхёнийг л хайх байх гэж?!

Ажлаа цалгардуулдаг, хариуцлагагүй хүмүүст үнэн голоосоо дургүй, бүр үзэн яддаг юм байж өөрөө тийм болчихоод байгаадаа өөрийгөө дотроо чимээгүйхэн харааж амжчихаад У Сэүн рүү би эгцлэн харлаа.

"Намайг үнэхээр уучлаарай!! Яг одоо бэлдэцгээе! За юу? Алив ийшээ!!" Намайг сандарсандаа бушуухан шиг л хаалга руу заачхаад SME-ийн B1 давхарт байрлах зураг авалтын талбайгаас гарахаар алхаж эхлэхэд Сэүн ч бас араас дагав.

Чамгүй хугацаа өнгөрсөн ч бид алхсан хэвээрээ л байлаа.

"Бид хаашаа явж байгаа юм?" Хаашаа гэдгийг нь ч мэдэхгүй газар луугаа алхаж байгаа би түүнд юу гэж хариулах учраа олсонгүй.

"Аан... Нөгөө... Хаана вэ гэхээр байна шүү дээ... Нөгөө..." Амандаа эдгээр хэдхэн үгийг давтсаар нүдээ нааш цааш эргэлдүүлэн хүнгүй газар хаана байж болох талаар толгойгоо гашилгаж байгаа намайг хараад Сэүн залхсан бололтой уртаар санаа алдчихаад, араас алхалгүй дороо зогсчих нь тэр.

"Бид нэг газраа л холхиод байна. Шин найруулагч аа."

Сэүнийг ингэж хэлэхэд нь л B1 давхарын зүүн жигүүрээс баруун жигүүр хүртэл хоёр удаа алхчихсан гэдгээ анзаарав.

"Чамд илүү дээр санаа байхгүй гэдгийг хоёр нүдээрээ харсан болохоор одоо намайг дагасан нь дээр байх." Тэр хөмсгөө зангируулан ингэж хэлчихээд яг л цэцэрлэгийн хүүхэд хөтөлж байгаа юм шиг бугуйнаас минь барисаар цахилгаан шат руу алхаж эхэлсэн юм.

Энэ мөчид миний ухаан санаа уг нь цаг хүрэхгүй хугацааны дараа эхлэх зураг авалтын бэлтгэлд төвлөрөх ёстой хэдий ч огт эсрэгээрээ, бугуйнд минь дулаанаа мэдрүүлэх, зөөлөн хэдий ч эршүүд харагдах гаранд ховсдуулчихсан...

Зорьсон газраа ирэх хүртлээ би түүний гарнаас хором ч харцаа салгаж чадаагүй... Чаг чаг хэмээн дуугарах түүний бугуйн цагны зүү бага багаар урагшлах тусам Сэүнийг, бугуйг минь орхиод гарыг минь атгаасай гэх инээдтэй хүсэл тархийг минь дүүргэхийг л би мэдэрч байсан юм.

FORGET-ME-NOTTempat cerita menjadi hidup. Temukan sekarang