❦ Chapter 1 ❦

853 101 10
                                    

Өглөөний 9 цаг өнгөрч байхад утасны хангинах дуу хэдхэн цагийн нойрноос минь сэрээлээ. Нүдээ нээж ядсаар дээш өндийн суугаад орны хажуугийн шургуулган дээр чичрэх утас руугаа гараа сунгав.

Өмнөх өдрүүдийг бодоход ханиад минь хавьгүй дээрджээ.

Утасны дэлгэцэн дээр "Жин Сүман найруулагч" гэх нэр харагдсанд хурдхан шиг хоолойгоо засаад утсаа авлаа.

"Өглөөний мэнд! Найруулагч аа!"

. . .

"Ю-Юу?!! И Сүман найруулагч гэнэ ээ?!"

"Т-Тийм ээ... Би уг нь чамайг туслах найруулагчаараа ажлуулахыг үнэхээр их хүссэн юм сан... Чи яагаад адал явдалт биш уянгын драмын найруулагчаар ажиллана гэж бүртгүүлсэн юм? Би чамайг адал явдалт киноны багт л ажиллахыг хүсэж байна гэж бодсон шүү дээ."

Арай ч үгүй байлгүй дээ! Ким Жиён!

"Найруулагч аа... Би тантай эргээд холбогдъё! Эндүүрэл гарсан юм шиг байна!"

. . .

"Хөөөе!! Ким Жиён!! Би чамд Жин Сүман найруулагч гэж тодорхой хэлсэн шүү дээ!!!! Жин Сүман найруулагчийн гэмт хэрэгтэй кино гэж!!!"

"Би Жин Сүман л гэж сонгосон шдээ!"

"Үгүй ээ! Жин Сүман биш И Сүман гээд сонгочихсон байна!! Одоо сольж болохгүй гэж байна шдээ! Яах юм бэ?"

"Ю-Юу?! Хоёр Сүман байсан хэрэг үү? Би мэдээгүй шдээ!"

"Хөөе! Ким Жиён!! Миний анхны албан ёсоор найруулах цуврал гэдгийг мэдсээр байж!!!"

"Уучлаарай! Хэрён~аааа..."

"Одоо би хамгийн дургүй романтик уянгын драмандаа ажиллахаар болчихлоо... Яах юм бэ?"

"За уучлаарай даа! Солиулж болохгүй юм уу?"

"Би өглөөнөөс хойш солиулах гэж хичээсэн ч ямар ч амжилт олсонгү..."

Дийд... дийд...

Ким Жиён!! Чи тасалчихаж байгаа хэрэг үү?

Хараал ид! Хамгийн анхны албан ёсоор найруулах цуврал минь шүү дээ! Бүтэн жил хичээж сураад нэгт жагсаж, хамгийн түрүүнд ажиллах кино багаа сонгох эрхтэй болсон ч энэ хараал идсэн ханиад, Жиён хоёроос болоод бүгд орвонгоороо эргэчихлээ...

FORGET-ME-NOTTahanan ng mga kuwento. Tumuklas ngayon