❦ Chapter 22 ❦

478 85 5
                                    

-У Сэүн-

"...Ингэж нэг юм Бусанд ирэх гэж... Хөл минь салж унах нь л гэж бодлоо шүү..."

Менежер ах 5 давхарт байрлах зочид буудлын өрөөнд орж ирсэн даруйдаа шилэн хүзүүгээ барьсаар буйдан дээр тэрийгээд хэвтчихлээ. Харин би шууд л утсаа цэнэглэх газар хайж эхлэв.

Өдөржин агентлаг дээр зураг авалттай байж байгаад шууд наашаа ирсэн учраас утас цэнэггүй болсныг ч анзаарах сөхөөгүй байсан юм.

Орны хажуугийн залгуурт утсаа залгачихаад, цэнэг орохыг нь хүлээх зуураа түр амсхийхээр шийдэн буудлын люкс өрөөний өргөн орон дээр таван хошуу болоод хэвтчихлээ. Нэг их удсангүй зангирчихсан байсан хамаг бие сулраад ирэх мөчид хоёр зовхи минь хүнд оргиод, нойр хүрээд эхлэх нь тэр.

Зүүд нойрны давалгаа намайг яг бүчиж авдагийн даваан дээр таг унтарчихсан байсан утасны минь асах бүдэгхэн чимээ тэр аяллыг минь зогсоочихов.

Нүдээ хүчтэйхэн шиг хэд нухалчихаад, дээш өндийн утсаа шалгахад, И найруулагчаас л ганц дуут шуудан ирсэн байх ажээ.

"Орой 7 цаг өнгөрөөгөөд бидний байрлаж байгаа зочид буудлын ресторанд кино багаараа хоол идэхээр болсон шүү. Сэүн аа. Утас чинь холбогдохгүй байсан учраас дуут шуудан үлдээлээ. Орой уулзъя!"

Зурвасыг сонсчихоод ханан дахь цаг руу харахад 8 цаг болоход 5 минут дутуу байв.

Арай ч дуусчихаагүй байх...

Би хувцасаа арай биед эвтэйхэнээр сольж өмсчихөөд гарах хаалга руу зүглэхдээ хааш яаш болчихсон үсээ ч гэсэн хальт янзлаад амжив.

"Би гарлаа шүү!"

Хаалгаар гарахаасаа өмнө менежер ахад хандан ингэж хэлэхэд, тэр буйдан дээр хэвтсэн чигтээ зүүрмэглэчихсэн байсан бололтой цочисхийн сэрээд ийш тийш гайхаж харж байснаа намайг хаачих гэж байгааг асуулаа.

"Хаачих гэж байгаа юм бэ?"

"Хоол идье."

"Хаана?!?"

"Кино багаараа хамт хооллоно гэсэн байна лээ."

"Арай чи тэнд хооллох гэж байгаа юм уу?!"

Би толгой дохилоо.

FORGET-ME-NOTDonde viven las historias. Descúbrelo ahora