Ойрын үед би ерөнхийдөө гайгүй ааштай байгаа гэх үү дээ. Тэр бороотой өдрөөс хойш бараг бүтэн сар өнгөрчихжээ. Сэра оннитой зөндөө утсаар ярьж байгаа. Найзуудтайгаа ч уулзаад, Кёнсүүтэй ч болзоонд яваад, хичээлээ ч хийгээд үнэхээр завгүй байгаа.
Сана: Хөөе, Жисү сонссон уу?
Би: Юуг?
Сана: Саяхан чөлөө авсан манай танхимын Хэра байгааз?
Би: За.
Сана: Жирэмсэн болоод гарсан гэсээн.
Би: Хөөх, яана аа. Тийм үү? Найз залуу нь инженерийн танхимын Жонху билүү?
Сана: Тийм ээ. Яана даа. Хамгаалалт хэрэглээгүй л юм байх даа.
Би: Харин тиймээ.
Сана: Чи ч гэсэн болгоомжтой байхгүй бол.
Би: Би яав л гэж дээ.
Сана: Чи чинь найз залуутай биз дээ?
Би: Тэгээд?
Сана: Яана аа, арай...
Би: Арай юу гэж?
Сана: Та хоёр хийж үзээгүй юм биш биз дээ?
Би: Юу яриад... Яахав хийж үзэх нь үзсээн.
Сана: Тээр, тэгээд л болгоомжтой бай гээд байхад.
Би: Чи найз залуугүй л болохоос уулздаг залуу олонтой биз дээ. Би ядаж жирэмсэн боллоо ч эцгийг нь хэн гэдгийг нь мэднэ. Харин чи яана даа.
Сана: Чи ямар муухай юм бэ?
Би: Чи өөрөө л хүний хувийн, бүр хувийны хувийн юм асуугаад байгаа биз дээ?
Сана: За болилоо, болилоо.
Сана нээрээ дандаа ярьж байгаа юм нь хүн муулсан юм ярих юм даа. Гэхдээ сая би ч бас муулчихлаа л даа. Гэхдээ үнэхээр жирэмсэн болчихвол яана аа? Бүхэл бүтэн амьдрал нуран унана. Сургуулиа бүрэн төгсөхгүй, эрт хүнтэй сууна, ажил хийхгүй, гэртээ хүүхдээ харна. Хүүхдээ авхуулж болох ч гэсэн, нэг амь хорооно гэдэг чинь. За балай юм бодохоо больё доо. Гэхдээ одоо хүүхэдтэй болох нь яагаад ч миний стиль биш.
*Хичээл тараад*
Өнөөдөр Жүхён бид 2 болзоотой. Ойрд сайн найзтайгаа тухтай ч гарч чадахгүй, үнэхээр хэцүү байлаа.
Би: Жүхёнаа!
Жүхён: Жисү-яа.
Би: Өнөөдөр хоёулаа юу хийх үү?
Жүхён: Дэлгүүр хэсэх үү?
Би: Дэлгүүрээ?
Жүхён: Тэгвэл кино?
YOU ARE READING
Life with whole surprises•[COMPLETED]•
Lãng mạnХайр болгон онцгой байдаг. Энэ ч бас нэгэн онцгой хайрын түүх.