Chapter 3: Тэрний бусад найзууд

191 17 0
                                    

Бид 2 эхэндээ хичээл тараад уулзаж байгаад дараа нь сургууль дээр ч уулздаг болов. Өмнө нь тэд тэгж байгаагүй ч нэг удаа үдийн цайны цагаар тэрний БУСАД НАЙЗУУД ирсэн юм. Би тэдний талаар тийм ч их юм мэдэхгүй ч зүгээр харахад л сэтгэл алдармаар хүмүүс байсан юм.

Ххх: Сайн уу? Ойрд уулзсангүй. Хаагуур яваад байгаа юм? Найз охинтой болоо юу?

Кёнсүү: Үгүй ээ, гэхдээ эмэгтэй найзтай болсон. Та нар танилц.

Бэкхён: Сайн уу? Намайг Бэкхён гэдэг. Би Кёнсүүтэй их дотно л доо.

Минсок: Сайн уу? Би Минсок. Энэ хэд дундаа хамгийн ахмад нь. Гэхдээ хүнд хэлж болохгүй шүү.

Жунин: Би Жунин. Кай ч гэсэн болно. Би хёнтой хамгийн дотно нь.

Сэүн: Намайг Сэүн. Би хамгийн жоохон нь.

Жүнмён: Би бол Жүнмён. Энэ хэдийг зохицуулдаг гэх үү дээ.

Ишин: Би Ишин. Хятадаас 10 жилийн өмнө ирсэн.

Чанёол: Намайг Чанёол гэдэг. Би хамгийн өндөр нь бас хамгийн царайлаг нь.

Жундэ: Сайн уу? Би Жундэ. Гэхдээ та 2 үнэхээр үерхдэггүй гэж үү?

Би: Сайн байна уу? Намайг Жисү гэдэг. 11-2р анги л даа. Бид 2 үерхдэггүй ээ. Зүгээр л найзууд.

Чанёол: Хүүе энэ охин чинь биднээс дүү юм байна шт.

Кёнсүү: Тийм ээ! Тэгээд? Чамд асуудал байна уу?!!

Чанёол: Байхгүй л дээ.

Тэгээд бид ярилцаж дуусаад явлаа. Ангидаа ороод би өөрийгөө их азтайг гайхлаа. Бараг сургуулийн хамгийн царайлаг залуустай найзууд болчихлоо гээд л. Хичээл ч тарж бид уулзалдав. Удахгүй болох шинэ жилээр яах вэ гэж ярьцгаана. Сонбэ нар ярилцаад цанын бааз явахаар болов. Би дотроо би явж болох бол уу? гэж бодно. Тэгтэл Кёнсүү ах чи ч гэсэн явна шүү гэв. Би энийг сонсоод яаж тэр миний бодож буй зүйлийг мэдэв ээ гэж гайхна.

Бэкхён: Ингэхэд бүгдээрээ хамт хүн дагуулж очих уу? Болзоот хүн гээд тэгэх үү?

Би тэдэнтэй танилцаад хэдхэн цаг болж байгаа болохоор бодлоо хэлж болохгүй юм шиг санагдана. Хэрвээ болдог бол НАДАД ЭНЭ САНАА ТААЛАГДАХГҮЙ БАЙНА гээд чангаар хашхирах юмсан. 9 сарын өмнө л хүнд сэтгэлээ илчлээд шууд хаягдсан хүнд ч энэ их хэцүү сэдэв л дээ.

Намайг ингэж бодож байх зуур бүгд л зөвшөөрцгөөж байна. Надаас гадна нэг хүн л зөвшөөрөөгүй юм. Тэр нь Кёнсүү ах. Би ч дотроо үнэхээр адилхан юм бодож байна гээд л... Тэгсэн гэнэтхэн сонин бодол орж ирэв. Заяаны хосууд адилхан байдаг гээд л тиймэрхүү зүйлс толгой цохин орж ирнэ. Энийг бодож байх зуур нүүр улаан лооль шиг л болчхов. Халуу дүйгээд шатах нь л гэж бодож байлаа. Тэгсэн ах нар чи зүгээр үү? гэцгээв.

Би бантсандаа: Зүгээр ээ. Энд их халуун болоод л...

Гэтэл Бэкхён ах: Бид 12 сард гадаа байна. Чи ичээд байгаа юм уу? гэв.

Би: Үгүй ээ. Надад үнэхээр халуун санагдаад...

Кёнсүү ах: За одоо болно оо, хүүхэд бүр иччихлээ.

Бэкхён ах: Уг нь сонирхолтой байсан юмсан.

Тэгээд эцэст нь олон хүний саналаар хүн дагуулж ирцгээх болов. Би одоо тийм хүн хаанаас олно доо??!!!

Life with whole surprises•[COMPLETED]•Where stories live. Discover now