Ахлах сургуульд байхдаа би эрэгтэйлэг охин гэдгээрээ алдартай байсан юм. Байнга үсээ халимаг болгож, хөвгүүдтэй зодоон хийж бараг л эрэгтэй хүүхдийн хийдэг бүхнийг байлаа. Гэхдээ нэгэнт л эмэгтэй л юм хойно хүнд дурлаж тэрэндээ сэтгэлээ илчилсэн ч тэр намайг хүлээж аваагүй юм. Магадгүй надаас айсан байх л даа. Хулчгар амьтан. Гэхдээ ер нь энэ бүхэн хөвгүүдээс эхэлсэн. Угийн хүнд шоолуулах дургүй болохоор хүчтэй юм шиг жүжиглэдэг байсан. Нэг л мэдэхэд жүжиглэж байгаагаа мартан тэгж амьдардаг болсон байсан юм. Мэдээж намайг ийм гэдгийг хэн ч мэдэхгүй. Бүгд л надаас зугтдаг учраас надад нэг ч найз байгаагүй юм. Тэр өдрийг хүртэл....
Тэр нэгэн өдөр урьдын адил хоолны цагаар хэдэн хөвгүүдтэй маргалдаж зодоон болсон юм. Би багаасаа тулааны урлагаар их хичээллэдэг байсан болохоор тэднийг дөнгөх их амархан байсан юм. Хичээл тарж урьдын л адил чихэвч сонсон гудамжаар ганцаар алхана. Хэн ч над руу харахгүй, би ч хэн рүү ч харахгүй. Тэгтэл нэг л сонин ардаас хүн дагаж буй мэдрэмж төрж байлаа. Эргээд харсан ч хэн ч байхгүй нэг тийм хачин мэдрэмж..... Явж байгаад гэнэт огцом эргэн хөлөөрөө өшиглөх гэтэл нэг хүн байв. Хартал манай дээд ангийн ах байлаа.
Би: Уучлаарай сонбэ. Гэхдээ та энд юу хийж байгаан бэ? Арай намайг дагасан юм биш биз дээ?
Сонбэ: Үнэндээ чи өдөр цайны цагаар түрийвчээ унагачихсан дотор нь чиний зураг байсан болохоор чамд өгөх гээд...
Би хэдий зодоон их хийдэг ч хичээлдээ ч сайн, ой тогтоолт сайтай болохоор тэр ахыг хараад шууд таньсан юм. Тэр сургуульд хамгийн чимээгүй гэдгээрээ алдартай. Гэсэн ч тэр их олон найзтай. Бас их царайлаг шүү. Бүгдээрээ. Жоохон атаархаж байна.
Би: Тэгээд та энэ хүртэл ирсэн гэж үү?
Сонбэ: Тийм ээ. Би тийм ч хүмүүстэй дотно биш л дээ. Тэгээд л хэлж чадахгүй энэ хүрчихлээ.
Би дотроо эр хүн байж юун сүртэй юм бэ? Хэдхэн л үг шдээ. Гэсэн ч өөрөөсөө ах хүн учраас эвтэйхнээр: Аан за маш их баярлалаа. Үнэндээ алга болсноо ч мэдээгүй юм.
Сонбэ: За би ингээд явъя даа гээд эргэж хараад алхав. Би ч нээх юм бодолгүй эргэж хараад чихэвчээ зүүтэл чихэвчнээс нэг хүн зуурчихав.
Би: Хөөе яаж байна аа!!
Сонбэ: Иймэрхүү үед талархлаа илэрхийлж хоол авч өгдөггүй бил үү?
Би: Би ажил хийдэг хүн биш учраас таныг хоолонд даах мөнгө даанч алга даа.
Сонбэ: Тэгвэл би даая. Хамт хоол идэх үү?
Би жоохон дургүй байсан ч сонбэ хүн надаас юм асууж байхад нь үгүй гэвэл их цуурхал гарах байх гээд зөвшөөрөн хоолны газар руу явав. Надаас юу идэхийг асуухад нь тэр хүнд тэгж их төвөг удахгүйн тулд хямдханаар нь жантай гоймон захиалав. Тэр их сандарсан нэг л тухгүй байгаа юм шиг харагдаж байлаа. Тэгээд би хоолоо идэж дуусаад сайхан хооллолоо гээд явах гэтэл
Сонбэ: Чамаас нэг юм асууж болох уу? гэв. Би ч их гайхаж юу юм бол гэж эвтэйхнээр асуув.
Сонбэ: Чи энэ жилийн төгсөлтийн баяраар надтай хамт явахгүй биз? гээд над руу инээмсэглэн харав.
YOU ARE READING
Life with whole surprises•[COMPLETED]•
RomanceХайр болгон онцгой байдаг. Энэ ч бас нэгэн онцгой хайрын түүх.