Chapter 24: Амлалт

106 10 0
                                    

Жүнмён: Та нар гарч бай даа. Жисүд хэлэх юм байна.

Юу хэлэх гэсэн юм бол?

Жүхён: Ойлголоо хайр аа. Хурдан гарч ирээрэй.

Би: Та надад юу хэлэх гэсэн юм?

Жүнмён: Кёнсүү чамд үнэхээр чин сэтгэлээсээ хайртай шүү. Чамайг ухаангүй байх зуур бид тэрэнд хань болохоор гэрт нь 2, 2оороо ээлжилж хоносон юм. Тэр чамайг ухаангүй байхад олигтой хоол ч идэхгүй, унтах ч гүй байсан. Өдөртөө гэртээ суун чамайг сэргэсэн гэх дуудлага хүлээнэ. Шөнөдөө сахиж хоноод үүрээр орж ирдэг. Тэгээд цаг орчим унтаад зах явж шинэ ногоогоор зутан бэлдэнэ. Тэрийгээ аваад эмнэлэг рүү явна. Тэр чамд ийм л хайртай. Тэрнийг ойлгоорой. Чи ч мэднэ. Тэрнийг жоохон дотогшоо гэдгийг. Тэр маш их ядарч л байгаа байх. Гэхдээ тэр чамайг зовоохгүй гээд л тэвчиж байгаа байх. Тэрнийг битгий шархлуулаарай. Үнэхээр болохгүй шүү.

Энийг сонсоод нүдэнд минь нулимс цийлэгнэнэ. Кёнсүү дандаа надаас болж л зовж байх юм. Өөрийгөө ч бодохгүй. Өөрийгөө үзэн ядаж байна.

Би: Ойлголоо ахаа. Би тэрнийг орхихгүй ээ. Тийм болохоор санаа зовох хэрэггүй дээ.

Жүнмён: За чамд найдлаа шүү. Баяртай. Хурдан эдгээрэй.

Жүнмён ах залуусыг яг л хүүхэд шигээ харж хандах юм. Жүхён эгч хүнтэй ч суугаагүй байж 8 хүүхэдтэй болчих гэж.

Кёнсүү орж ирэв. Би нулимсаа арчлаа.

Кёнсүү: Чи уйлаа юу даа. Жүнмён ах чамд юу хэлсэн юм? Уйлсан чинь ахын хэлсэн юмнаас болоо юу?

Би: Чи одоо надаас болж хоолоо ч идэхгүй, унтах ч гүй байгаа юм уу?

Кёнсүү: Аан тэрийг яриа юу? Би зүгээр ээ.

Би: Яагаад зүгээр гэж? Чи тэгж байгаад ухаан алдвал яах уу? Би энэ орон дээр хэвтэж байгаа болохоор чамд тийм зүйл тохиолдвол хамт байж чадахгүй шдээ. Намайг хутгалуулдаг өдөр ч гэсэн чамайг зодуулж байхыг хараад босч чадахгүй байсан шдээ.

Кёнсүү: Чи харин надаас болж л энэ орон дээр хэвтэж байгаа шдээ. Тэгээд ч би чамд хайртай болохоор чамайг харж байгаа юм.

Би: Тэгсэн ч гэсэн дээ. Намайг харж байгаад өөрөө өвдөөд над шиг болчихвол чамайг хэн харж хандахын? Тийм биз дээ. Тэгэхээр өөрийгөө ч гэсэн бодож бай.

Кёнсүү: Ойлголоо. Тийм болохоор одоо энэ хэрүүлээ больцгооё. Тэгэх үү? Би ядраад байна.

Би: Тийм ээ. Больё. Би ч гэсэн хэрүүл хиймээргүй байна.

Хэсэг нам гүм угтав. Би цонх руу ширтэн хэвтэнэ. Би тэрнийг бодож л тэгж хэлсэн. Тэгэхэд яагаад над руу уурлаад байгаа юм бол? Гэхдээ тэр ч бас надад санаа нь зовоод л тэгсэн байх. Би тэрний оронд байсан бол бас тэгэх л байх л даа. Би одоо уучлалт гуйх ёстой юу? Миний буруу байх. Би л уучлалт гуйх ёстой.

Би: На~

Кёнсүү: Намайг уучлаарай. Би арай л хэтрүүлчих шиг боллоо. Чамайг өвдчихсөн бас надад санаа зовоод тэгснийг мэдэж байгаа ч зүгээр л уур хүрээд уучлаарай.

Би: Намайг ч гэсэн уучлаарай. Чамайг надаас болоод л амарч чадахгүй байна гээд тэгээд л.

Кёнсүү намайг тэврэн хэвтэв. Нүд рүү минь хараад духан дээр үнсэнэ.

Кёнсүү: Би чамд дуу дуулаад өгөх үү?

Би: Тэг тэг. Чиний дуулахыг сонсоогүй удаж.

Тэр надад сайхан дуу дуулж өгнө. Тэгээд бид унтлаа.

Би унтаж байгаад сэрэв. Кёнсүүтай ойртох гэтэл тэр байхгүй байна. Нүдээ нээн хартал тэр өрөөнд алга. Би босч өрөөнөөс гаран тэрнийг хайна. Тэр намайг орхиод явчихсан юм бол уу? Өчигдөр маргасанаас болоод намайг орхичихсон юм болов уу? Би үнэхээр айж байна. Тэр намайг орхихгүй гэж амласан шдээ.

Би: Кёнсүү~

1 давхарт, 2 давхарт ч алга. 3 давхарт шалгаж байв. Миний оёдол үнэхээр их өвдөж байна бас норсон бололтой. Шарх руугаа харахад цус гарч байв. Гэхдээ одоо энэнээс илүү Кёнсүүг олох хэрэгтэй.

Гэтэл 3 давхрын угаалгын өрөөнөөс нэг хүн гарч ирэв. Кёнсүү байна. Би урд нь очоод: Ашгүй дээ. Чи намайг орхиж яваагүй байж(ухаан алдав).

Тэгээд нэг сэрэхэд Кёнсүү миний хажууд байв.

Кёнсүү: Чи яагаад босч байгаа юм бэ? Чамайг босч болохгүй гэж байхад.

Би: Би чамайг алга болчихлоо гэж айгаад л тэгээд...

Кёнсүү намайг тэврээд: Би алга болохгүй ээ. Би чамд амласан шдээ. Ойлгосон уу?

Би: Заа.

Өдөр болж Жунин, Сэүн, Чанёол 3 орж ирэв.

Жунин: Чи зүгээр үү? Яаж байгаад ийм юм болоо вэ?

Сэүн: Чи мэдэж байж яагаад асуугаад байгаа юм?

Жунин: Өөрөөс нь сонсвол илүү гайхалтай биш гэж үү?

Кёнсүү: Энэ бол тийм сайхан зүйл биш. Үнэндээ тэр шөнө ганцаараа унтаж ч чадахгүй байгаа.

Чанёол: Тийм дээ. Энэ бол хэцүү зүйл. Ярих нь битгий хэл, санахад ч аймар байгаа байлгүй.

Би: Тийм ээ. Би энэ талаар тийм ч их дурсахыг хүсэхгүй байна.

Хэсэг зуур бид юм ярьж сууна. Нэг л мэдэхэд нар жаргах болсон байна. Тэд ч явлаа.

Life with whole surprises•[COMPLETED]•Where stories live. Discover now