Kyungsoo's POV:
Тэрнийг эмнэлэг рүү авч явж байна. Дөнгөж эмнэлэгт орж ирээд зүрх нь зогсов. Эмч хиймэл амьсгаа хийж тэрний зүрхийг дахин цохилууллаа. Ашгүй дээ. Жисүг шууд хагалгаанд оруулахаар болов. Асран хамгаалагчийн гарын үсэг хэрэг болсон ч би асран хамгаалагч нь биш болохоор болохгүй гэлээ. Тэгээд аав ээж рүү нь залгах гэтэл тэд орж ирэв. Тэд намайг анх удаа харж байгаа. Ээж нь уйлсаар л. Би хагалгааны өрөөнд хүлээн сууна.
Сувилагч: Та шархаа цэвэрлүүлэх ёстой гээд намайг аваад явав. Би айж байна. Тэр ингээд байхгүй болчихвол... Тэгвэл үнэхээр яанаа. Хамгийн гол нь тэрнээс надаас болж үхэх болвол. Тэр намайг аврах гэж л хутгалуулсан.
Эргээд иртэл хагалгаа дууссан байна. Жисүг сэхээн амьдруулах тасагт хэвтүүлэв. Тэрний бие жоохон муу байгаа гэсэн. Тэр угийн бие султай. Гаднаа л юу ч болоогүй юм шиг байдаг ч тэр дотроо бол үнэхээр их өвдөж байдаг.
Би Жунин руу залгаж тэрэнд болсон явдлыг хэлэв. Тэр бусдад нь ч бас хэлээд очлоо гэсэн.
Нэг цагдаа ирж намайг байцаав. Цагдаа: Тэгэхээр юу болсон талаар дэлгэрэнгүй ярина уу.
Би: Санчол гэдэг хүүхэдтэй манай найз охин Жисү өстэй байсан. Ахлах сургуульд байхдаа Санчол Жисүд 2 ч удаа зодуулж байсан. Тэгээд өнөөдөр бид болзоотой байсан. Гэнэтхэн надад ийм мессэж ирсэн. "Би Санчол байна. Таних байлгүй. Найз охиныг чинь би барьчихсан байгаа. Сургуулийн ойрхон байдаг хоосон үйлдвэрт ир. Ирэхгүй бол дээр хэлж байсан шиг зүйл тохиолдоно шүү" гэсэн мессэж ирсэн. Би санаа зовоод очиход тэнд баахан залуус бас тэр Санчол байсан. Би тэр хүмүүстэй зодолдсон. Тэд хэтэрхий олуулаа байсан болохоор би зодуулж эхэлсэн. Тэр үед Жисү орж ирээд хэсэг байж байгаад зодолдож эхэлсэн. Би ч босч хамт зодолдсон. Тэгсэн Санчол хутга бариад намайг хутгалах гэхэд нь Жисү намайг түлхээд өөрөө хутгуулсан.
Цагдаа: Тэгэхээр байцаалт өгсөнд баярлалаа. Таныг хэрэг гарвал дуудах болно оо.
Цагдаа явж удалгүй залуус ирцгээв. Жүхён, Сэра 2 ч бас. Тэд Жисүг цонхны цаанаас харж уйлцгаана.
Жүнмён: Юу болсныг сонссон. Жисүгийн бие зүгээр үү?
Би: Жоохон муу байгаа. Гэхдээ сэхээн амьдруулах тасгийг л давчихвал гайгүй гэсэн.
Жүхён: Чи яагаад тэрнийг хамгаалаагүй юм бэ? Тэр бие султайг мэднэ биз дээ. Яагаад гээд уйлсаар л.
Надад үнэхээр хэцүү байна. Бүгд л Жисүг үхэх мэтээр ярих нь. Ямартай ч би сахиж үлдэх хэрэгтэй.
Залуус явж, Жисүгийн аав ээж 2 л үлдэв.
Ээж: Чи харь даа. Өнөөдөртөө бид 2 үлдье.
Би: Аан... За... Тэгвэл би маргааш хоноё.
Ээж: Чамаас энийг гуйж болох уу? Чи тэрнийг маргаашнаас сахиж чадах уу? Өдөртөө харж болох ч шөнө чадахгүй болчихоод. Бид дахиад хүүхэдтэй л дээ. Нэг нь их жоохон. Охин маань хэдий өвчтэй байгаа ч дүү нарыг нь ч гэсэн харах хэрэгтэй болохоор.
Би: Тэгэлгүй яахав. Би сахиж хонож болно оо. Надад найдаж болно гээд бөхийх гэтэл гэдэсний ойр орчим их өвдөв. Тэгсэн ч тэсэн бөхийгөөд явлаа.
Нойр хүрэхгүй байна. Угаасаа яаж тайван унтах вэ дээ. Тэрнийг санаж байна. Тэр ингээд үүрд алга болох юм биш биз дээ. Би тэрнийг алдмааргүй байна. Би тэрэнд хайртай.
YOU ARE READING
Life with whole surprises•[COMPLETED]•
RomanceХайр болгон онцгой байдаг. Энэ ч бас нэгэн онцгой хайрын түүх.