Chapter 22: Маргааш хурдан болоосой

121 8 0
                                    

Kyungsoo's POV:

Жисү сэхээн амьдруулах тасагт 2 хоноод энгийн тасаг руу шилжсэн. Тэнд 3 хоносон боловч сэргээгүй л байна. Эмч тэрнийг хямралд ороод сэргэхгүй байгаа байх гэсэн. Жисү их зоригтой харагддаг ч тэр үнэхээр эмзэг. Угаасаа хэн ч ийм юм болвол айх л байх.

Гэхдээ би л хамгийн их айж байна. Тэр ингээд дахиж сэргэхгүй бол яана. Би тэрнийг үнэхээр их санаж байна. Тэрний сайхан хоолойг, хөөрхөн инээмсэглэлийг, эрхлэхээрээ гаргадаг царайг нь гээд бүгдийг санаж байна.

Би: Жисү. Чи намайг сонсож байна уу? Хэрвээ сонсож байгаа бол би чамайг маш их санаж байна. Үнэхээр их санаж байна. Намайг уучлаарай. Чи одоо надаас л болж хүчилтөрөгчийн аппарат зүүгээд эмнэлгийн орон дээр хэвтэж байна. Тэр үед чи биш би хутгуулах ёстой байсан юм. Үгүй ээ би тэнд очих ёсгүй байсан. Тэгсэн бол чи тэнд очихгүй байсан. Ийм зүйл ч болохгүй байсан байх. Уучлаарай. Би чамд үнэхээр их хайртай. Чи одоо сэргээч дээ. Гуйж байна тэрний гараас барин суув.

Гэнэт нэг зүйл гарт минь мэдрэгдэв. Хартал тэрний хуруу хөдөлж байна. Шууд гарч эмчийг дуудав. Эмч орж ирж тэрнийг үзэв.

Эмч: Тэр ухаан орж эхэлж байна. Сэрэхээр нь ус өгөөрэй. Өнөөдөртөө тэр хоол идэж болохгүй. Шингэн зүйл л өгөөрэй. Мэдээж архи, шар айраг гэх мэт зүйл огт болохгүй.

Би: Ядаж зутан өгч болох бол уу?

Эмч: Зутан чинь бүхэл зүйлгүй зөвхөн шөл бол болно оо. Өнөөдөртөө босгож суулгаад хэрэггүй байх. Оёдол нь задарч магадгүй. Гэхдээ орыг нь жоохон өргөж болно.

Би: За баярлалаа эмч ээ.

Үнэхээр Жисү намайг сонсоод сэргэчихлээ гэж үү? Сэргэсэн нь ашгүй дээ. Аав, ээжид нь хэлэх хэрэгтэй бас залууст ч хэлэх хэрэгтэй байх. Тэдэнд хэлэв. Хэдий сэргээгүй ч гэсэн удахгүй сэрнэ гэсэн болохоор үнэхээр баяртай байна.

Жисү нүдээ нээлээ. Амьсгалын аппаратаа аваад: Б...би хаана байна аа?

Би: Чи зүгээр үү? Намайг таньж байна уу?

Жисү: Кёнсүү байна. Чи зүгээр биз дээ. Би яагаад гээд босох гэв. Аа өвдөж байна.

Би: Битгий бос оо. Чи эмнэлэгт байна. 5 хоног хэвтсэн. Май энэ ус уу. Юу болсныг санаж байна уу?

Жисү: Тийм ээ санаж байна. Бид 2 Санчолтой зодолдсон. Тэгээд би хутгалуулсан. Тэгээд магадгүй ухаан алдсан байх өөр юм санахгүй байна.

Life with whole surprises•[COMPLETED]•Where stories live. Discover now