Chapter 5: Төрсөн өдрөө мартатлаа хүнд дурласан нь

188 16 0
                                    

Миний төрсөн өдөр бил үү? Өнөөдөр чинь 12 сарын 27. Тийм ээ. Миний төрсөн өдөр мөн байна. Яагаад төрсөн өдрөө мартдаг байна аа. Магадгүй энэ аялалд явах гэж их догдолсон болохоор л тэр байх. Уг нь цанын бааз руу 25ны зул сарын баяраар явъя гэсэн ч Кёнсүү ах зөвшөөрөөгүй. Ах л өнөөдөр энд ирэхээр шийдсэн. Арай албаар өнөөдөр ирэх гэсэн юм биш байгаа? За мэдэхгүй ээ толгой өвдөж байна.

Кёнсүү: За лаагаа үлээгээрэй. 

Би лаагаа үлээсний дараа гэнэтхэн нүдэнд нулимс цийлгэнэв. Үнэнийг хэлэхэд анх удаа гэртээ биш амралтад бүр гэрийнхэнтэйгээ ч биш найзуудтайгаа тэмдэглэж байгаа болохоор л... Ингээд харахад би их өрөвдөлтэй юм 17 хүрч байж иймхэн зүйл ч хийж үзээгүй.

Намайг ингэн бодолдоо дарагдах зуур Кёнсүү ах: Чи зүгээр үү? Уйлаад байгаа юм уу? гэхэд нь яагаад ч юм иччихлээ. Магадгүй уйлсан шалтгаанаа хэлбэл намайг шоолох байх. Гэхдээ тэд миний найзууд биз дээ тэгэхээр би үнэнээ хэлэх ёстой байх.

Би: Би баярлаад л жоохон уйлчихлаа. Анх удаагаа л төрсөн өдрөө гэрийнхнээсээ өөр хүмүүстэй тэмдэглэж байгаа юм л даа. Миний ч мартсан төрсөн өдрийг та нар санаж байж. Баярлалаа.

Чанёол: Зүгээр дээ. Чи тэгэхээр одоо хэд хүрч байгаа билээ? 15? 16?

Би: 17 хүрч байна.

Бэкхён: Тийм байх аа. Их жоохон хүүхэд шиг харагдаад байсан юм.

Би: Би жоохон биш ээ гээд уйлагнахад тэд бүгд чангаар инээв. Арга ч гүй биз. Өөрсдөөс нь дүү хүүхэд жоохон биш гээд уйлагнахаар... Гэхдээ надад ийм зүйлс зохидоггүй юмсан. Тэнэг харагдсан л байх даа.

Минсок: За одоо бялуугаа зүсье. Би өлсөөд байна.

Чанёол: За надад өг би зүсье.

Бусад нь: ҮГҮЙ ЭЭ!!!

Би: Яасан бэ?

Жүнмён: Бид хэдий олон зүйлс чаддаг ч бидэнд үнэхээр чаддаггүй ганц зүйл байдаг. Тэр нь бялуу зүсэх. Тийм болохоор чи өөрөө зүс. Тэгэхгүй бол бялуугүй хоцорно шүү.

Би: Тийм үү? Би та нарт чадахгүй зүйл байдаггүй юм байна л гэж бодож байлаа. Тэгвэл би өөрөө зүсье дээ гээд бялуугаа зүсэн таваглалаа. Бүгд хоолоо идээд цанаар гулгахаар явцгаав.

Би хамгийн сүүлд хэзээ цанын бааз орсноо ч санахгүй байна. Аан тийм. Намайг 11 тэй байхад гэр бүлийнхэнтэйгээ чаргаар гулгахаар ирснээ саналаа. Бодоод үзэхэд цанаар гулгаж үзээгүй юм байна. За за тэгээд сурах л байлгүй.

Life with whole surprises•[COMPLETED]•Where stories live. Discover now