Jisoo's POV:
Энд ирээд аль хэдийн 3 хоночихож. Энд уг нь сайхан юмаа. Өдөржин далай харан суух нь. Цэвэр агаартай, хүн багатай. Бас Сөүлд болсон зүйлсийг санагдуулахгүй сайхан байна.
Тийм дээ. Би хэнийг хуурах вэ дээ. Би санаж байна. Ээж, аавыгаа, дүү нараа, найз нарыгаа, бас хамгаас их хайртай найз залуугаа. Гэсэн ч одоо буцаад очиж чадахгүй. Очвол, бүх юм сүйрнэ. Гэхдээ энд байсан ч миний амьдрал сүйрнэ. Яасан ч миний амьдрал сүйрнэ. Зүгээр л дуусгачих уу? Тийм ээ. Тэртээ тэргүй сүйрсэн амьдрал шууд л дуусгая.Ингэж бодоод шууд л далай руу алхав. Нэг нэг алхмаар алхаад л. Аль хэдийн өвдөг хүртлээ ус руу орчихжээ. Дахиад илүү гүн орж байхад баруун гараас минь нэг юм зуурав. Эргээд хартал нэг өндөр залуу барьж байв.
Би: Тавь.
Ххх: Тавьж чадахгүй ээ. Ингэлээ гээд юу хожих юм?
Би: Сүйрсэн амьдралынхаа зовлонг амсахгүй дуусна шдээ.
Ххх: Сүйрсэн гэнэ шүү. Сүйрсэн амьдралтай хүн, эв эрүүл, баян цатгалан харагддаг юм уу?
Би: Чи юугаа мэддэг юм?
Ххх: Ингэлгүй, надтай ярилц.
Би: Ярилц, ярилц л гэх юм. Ярилцвал цаг хугацаа ухраад, миний алдаанууд засрах юм уу?
Ххх: Тийм ээ. Би ч бас тэгж бодож байсан. Гэхдээ ярилцаж байж л арга замыг нь олдог юм.
Би: Арга замаа? Надад тийм өчүүхэн төдиий зүйл ч харагдахгүй байхад яаж олох юм?
Ххх: Нүдээ илүү том нээгээд, сайн хайхад л болно.
Би: Үгүй ээ, тавь. Ингээд дуусгасан нь дээр.
Ххх: Чи надад өөр арга үлдээсэнгүй шүү.
Би: Юун арга?
Тэр өндөр залуу шууд намайг мөрөн дээрээ тавиад, далайгаас аваад гаргав.
Би: Чи чинь яаж байна аа. Өөрийгөө юу хийж байна гэж бодоов?
Ххх: Би найзынхаа найз охиныг аварч байна.
Найзынхаа найз охин? Хүлээгээрэй энэ Кёнсүүгийн найз юм уу? Би Кёнсүүгийн найзуудыг бүгдийг нь танина даа.
Би: Чи Ду Кёнсүүг танидаг юм уу?
Ххх: Тийм ээ.(газар буулгах). Би бүр дотны анд нь.
Би: Би Кёнсүүгийн найзуудыг бүгдийг нь танина даа. Чанёол, Бэкхён, Ишин ах, Жүнмён ах, Жундэ, Сэхүн, Жунин, Минсок ах гээд бүгдийг нь танина.
YOU ARE READING
Life with whole surprises•[COMPLETED]•
RomanceХайр болгон онцгой байдаг. Энэ ч бас нэгэн онцгой хайрын түүх.