Өнөөдөр урлагийн үзлэг болно. Би оролцохоор болсон. Болдог бол Кёнсүүтайгаа хамт нэг тайзан дээр гармаар байсан ч заавал нэг танхимын оюутнууд гэсэн болохоор... Тэгээд Юнги ахтай дуэт болчихсон. Юнги ах үглэнэ. Харин би үглэнэ бас дуулна. Кёнсүү намайг хардаад л байгаа. Гэхдээ энэ чинь зүгээр л нэг үзүүлбэр шдээ. Угаасаа би ганцхан хүнд хайртай тэгээд л болоо.
Юнги: Чи бэлэн үү? Хоолойгоо халаасан уу?
Би: Бэлэн.
Тайзан дээр гарч үзүүлбэрээ үзүүллээ. Хүмүүс маш их алга ташиж байлаа. Юнги ахыг сайн болохоор л ташсан байх.
Суудалдаа суув. Жүхён: Хөөх чи ийм гоё дуулдаг байсан юм уу?
Би: Тийм ч гоё биш ээ. Зүгээр сонирхогчийн хэмжээнд л.
Сэра: Дуулалт чинь бол янзын. Би чамайг дуулж чаддагийг чинь мэдэж байсан ч үглэж чаддагийг чинь мэдээгүй юм байна.
Жүхён: Харин би үглэж байхыг нь сонссон ч дуулж байгааг нь анх удаа л. Чи үнэхээр гайхалтай юм аа.
Би: Та 2ыг яаж гүйцэх вэ дээ. Та 2 чинь яг эмэгтэй хүн шиг нарийхан хоолойтой би чинь бараг эрэгтэй юм шиг бүдүүн. Гэхдээ та 2 сайн дуулдаг байж яагаад оролцоогүй юм?
Жүхён: Миний хоолой жоохон сөөчихсөн байгаа тэгээд оролцоогүй.
Сэра: Би их завгүй болчихоод орохоо больчихсон.
Би: Та 2 оролцсон бол заавал түрүүлэх байсан даа. Дараа жил гурвуулаа орж өрсөлдөх үү?
Сэра: Би чадахгүй байж магадгүй.
Жүхён: Яагаад?
Сэра: Би дараа сараас 1 жил гадаадад сурахаар болсон.
Би: Жундэ ах яах юм.
Сэра: Тэр намайг хүлээнэ гэсэн. Ганцхан жил л хол байх болохоор тэснэ гэсэн.
Энэ 2 үнэхээр бие биедээ маш их хайртай юм аа. Хэрвээ бидэнд иймэрхүү юм тохиолдвол яах бол? 1 жил хурдан өнгөрөхгүй л байх. Хүн хүлээхээр болвол 1 жил үнэхээр удаан өнгөрнө. Тэгсэн ч тэсч гарахыг хичээх л байх даа.
Хөтлөгч: Өнөөдрийн тэмцээний дүн гарлаа. Хамгийн эхний шагнал нь дуэт дууны төрөл. Энэхүү төрөл анх удаагаа бусад төрлүүдээс хамгийн их оноо авч энэ жилийн хамгийн шилдгийн шилдэг үзүүлбэр болсон байна. Тэгэхээр энэхүү төрөлд Хуулийн танхимын оюутнууд болох Мин Юнги, Кан Жисү нар ялсан байна. Халуун алга ташилтаар угтан авцгаана уу.
Үнэхээр гайхлаа би ялчихлаа гэж үү? Үнэхээр үү? Бусад үзүүлбэрүүд ч сайн байсан тэгэхэд би ялчихлаа.
Тэгээд шагнал гардуулах ёслол дуусч гэртээ харив. Жоохон ядраад байгаа болохоор шууд унтах байх. Хаалгаа нээтэл
Бүгд: ГЭНЭТИЙН БЭЛЭГ!!!!
Жунин: Чамайг ялсан гэдгийг чинь сонсоод бид чамд үдэшлэг бэлдчихлээ.
Би: Миний түлхүүрийг хаанаас олоо вэ?
Кёнсүү: Би өгчихсөн юм аа.
Чанёол: Тэгэхээр өнөөдрийн үдэшлэгээ эхэлцгээе.
Пизза, чикен гээд баахан түргэн хоол захиалж, шар айраг хүртэл байна. Би үнэхээр ядраад унтмаар байсан юмсан.
Үдэшлэг дууслаа. Бүгд манайд хонохоор болов. Уг нь манайх тийм ч том биш. Гэхдээ багтах юм байх өө. Сэра эгч, Жүхён эгч 2 надтай миний өрөөнд унтана. Бусад нь том өрөөнд унтана. Унтахаар хэвтэв. Би орны өнцөгт унтаж байсан чинь Сэра эгч намайг түлхчихэв. Ингэж газар унтсан юм даа.
YOU ARE READING
Life with whole surprises•[COMPLETED]•
RomanceХайр болгон онцгой байдаг. Энэ ч бас нэгэн онцгой хайрын түүх.