Зодоон цохионд оролцолгүй 3 сар өнгөрөв. Шалгалтууд ч эхэлж манай найзууд энэ жил төгсөх болохоор тийм их уулзалдахаа больсон байлаа. Одоо бодохоор ингээд бид салах болов уу? Кёнсүүтай дахиж уулзах болов уу? гэж гуниглана.
Тэр өдөр тооны шалгалтаа өгөөд гэр рүүгээ яаран харьсан юм. Аав ээж 2 өнөөдөр л амарч байгаа. Тэдэнд ганц олдсон өдрөө миний ирээдүйн их сургуулийг үзэхээр явсан юм. Би багын л гэмт хэрэгтнийг үздэггүй хүн болохоор прокурор болно гэж яс шийдсэн байсан юм. Гэрт ирэхэд аав ээж 2 хувцсаа өмсөн бэлдэж байлаа. Дүү нарыг үеэл эгч харж үлдээд бид 3 явлаа.
Би сургуулийнхаа гадаа ирээд шууд л ам ангайж байлаа. Энэ их сургууль гэж үү? Ийм том юм уу? Янзтай. Энэ яг л миний мөрөөдөж байсан шиг харагдана. Том цонхнууд, цэлгэр анги гээд бүгд л төгс харагдана.
Би: Ааваа ээжээ би заавал энд сурна аа. Заавал энд сурна.
Ээж: Чи тэгвэл гэртээ байгаарай.
Би: Яагаад?
Ээж: За за. Тоглосон юм даа. Хэрвээ ганцаараа амьдармаар байвал бид чамд халаасны мөнгө өгч чадахгүй шүү.
Би: Хамаагүй ээ. Би угаасаа цагийн ажил хийхийг хүсдэг болохоор зүгээр ээ. Та 2 миний байрны түрээсээс л жоохон төлөхөд болно оо. Угаасаа тэтгэлгээр сурчихна.
Аав: Дүн чинь хүрэх болов уу даа гэж тоглоомоор хэлнэ.
Би: Хүрэлгүй яахав дээ. Хичээл бол амархан зүйл шүү дээ.
Бид ингэсгээд гэртээ харьцгаав. Гэртээ хариад сургуульдаа явж буйгаа төсөөлөв. Гэхдээ Кёнсүү тэр сургуульд явахгүй л байх даа.
Маргааш болж үдийн цайны цагаар бид уулзалдав.
Чанёол: Удахгүй төгсөнө. Сургуулиа шийдэцгээх үү?
Тэд нэг сургуульд орох гэж байгаа юм байх даа. Үнэхээр жинхэнэ найзууд л юм даа.
Жунин: Хангүг их сургууль байвал?
Минсок: Бидний дүн хүрнэ гэж үү?
Жүнмён: Манай сургуулийн ойрхон байдаг Хангул их сургууль байвал ямар вэ? Тэдний дүнгээр авах хэмжээ нь ч доогуур бас олон төрлийн мэргэжлээр сургадаг шт.
Oh my god. Тэд миний сонгосон их сургуулийг яриад байна. Хэрвээ тэд тэнд орвол бид найзууд хэвээрээ байж болох нь.
Жүхён: Тэр сургууль уу? Би ч бас оръё гэж бодож байсан штээ.
Жүнмён: Тэгээд л энэ сургуулийг санал болгож байнаа хайраа.
Гэхдээ энэ 2 их хөөрхөн юм аа. Хоёулаа царайлаг дээрээс нь бие биедээ их халамжтай. Жундэ ах бол дандаа л найз охиндоо хоолыг нь авчирч өгөөд л. Ер нь хүнтэй үерхмээр байна аа.
Кёнсүү: Тэгвэл бид энд орох хэрэгтэй.
Бэкхён: Түр хүлээгээрэй. Энийг ганцхан анзаараад байна уу? Кёнсүү энэ хичээлийн жилээс их өөр болоод байгаа юм шиг санагдахгүй байна уу?
Сэүн: Тэр ч үнэхээр өөрчлөгдөж байгаа шүү. Зодоон хийгээд, яриа болоод, их л сонин байгаа шүү энэ хён.
Жунин: Та найз охинтой болоо юу? Кёнсүү хён~
Кёнсүү: Гүй ээ, надад ямар юмных нь найз охин байхав дээ?(сандарсан өнгөөр)Минсок: Энэ Жундэ нэг хэсэг хачин болоод байсан шиг л чи яг тийм байгаад байна.
Жундэ: Минсок хён~
Чанёол: Яг мэдлээ. Хүнд дурлачхаж. Жүнмён ах ч Жүхёнд сайн болохдоо ингэж байсан тэ?
Бэкхён: Тийм ээ. Яг тэгсэн. Тийм юм байна. Хэн юм хөөрхөн үү? Өндөр үү?
Кёнсүү ах тэр чигтээ улайчихав.
Энэ үгсийг сонсоод түрүүхэн л нэг их сургуульд орох нь гээд баярлаж байсан царай минь тэмцээнд ялагдсан хүн шиг болчихов. Өө тэр ч бас хүнд сайн байжээ. Сэтгэлээ илчлээгүй нь болж дээ. Илчилсэн бол найзууд ч хэвээрээ үлдэж чадахгүй байлаа.
Кёнсүү: Одоо больцгоо. Миний асуудал болохоор би өөрөө шийднэ гээд ширээнээс босоод явав.
Эргээд хартал Жүхён эгч: Араас нь яваа гэж амны хайрцгаараа хэлэв. Би ч араас нь явлаа.
Би: Та уурлачихсан уу?
Кёнсүү: Гүй ээ уурлаагүй. Одоо тэд намайг нэг охинд сайн болсныг мэдсэн болохоор намайг хаягдчихвал тэд надаар бүтэн жил зугаагаа гаргана.
Би: Үгүй дээ. Ямар ч охин байсан тэр танд сайн болох нь гарцаагүй. Би мэдэж байна.
Кёнсүү: Чи надад сайн юм уу?
Би: Ү-үгүй ээ.(сандран улайх)
Кёнсүү: Тээр хэлсэн шдээ. Одоо тэд намайг бүтэн жил зугаагаа болгоно.
Би: Би чамд тэр охиноосоо асуу гэсэн болохоос надаас асуу гээ юу?
Кёнсүү: Тийм ээ. Асуусан. Хариулт нь үгүй.
Би: Хэзээ асуусан юм? Магадгүй танд одоо ч боломж байна. Тэр охиноо өөртөө татах зүйл хий л дээ.
Кёнсүү: Жишээ нь юу?
Би: Тэрнийг үнсэх ч юм уу? Тэв-
Яг энэ агшинд Кёнсүү намайг үнсчихэв. Би их цочиж, балмагдан сууна. Ухаан ороод: Чи яаж байгаа юм бэ? Тэрнийгээ л үнсээч. Яагаад над дээр туршаад байгаа юм?
Кёнсүү: Учир нь тэр охин бол чи.
YOU ARE READING
Life with whole surprises•[COMPLETED]•
RomanceХайр болгон онцгой байдаг. Энэ ч бас нэгэн онцгой хайрын түүх.