Автобусны буудал дээр гурван залуу суух ба тэдний гарт үл мэдэгдэх ном атгаастай аж. Дүрэмт хувцас өмсөцгөөсөн байхаас нь ажиглавал ахлах сургуулийн сурагчид. Сайн лавшруулан харахад тэр номны завсраас нэгэн цаас цухуйж үзэгдэнэ. Хэн нэгнийг хүлээж байгаа бололтой."Тэр ирж байна. Үүнийг орхиод явцгаая."
Нааш ирж байсан охиныг харчихаад тэд барьж байсан номоо сандал дээр үлдээж, босон цүнхээ үүрлээ. Тэгээд урд нь ирсэн хар машинд суугаад тоос манаруулан холдлоо.
Чихэвч зүүсэн охин цүнхнийхээ оосрыг атгасаар автобусны буудалд ирж, сандал дээр суух гэж байхдаа үлдээсэн зүйлийг нь анзаарлаа. Сониучирхан өнөөх номыг дэлгэхэд дундаас нь нэг цаас унаж ирэх нь тэр. "ENHYPEN - Bloody Party?" Гарчгийг уншсан охин цаасыг эргүүлэн уншиж эхлэв.
"You are invited to our Bloody Party.
Ян Жонвоны гэрт 7 сарын 8 өдөр, 20 цагаас. Бид чамайг ирнэ гэж найдаж байна.
Хүндэтгэсэн - ENHYPEN team.""ENHYPEN гэдэг чинь амьд хөгжмийн хамтлаг биз дээ. Яагаад тэд намайг урьдаг билээ? Ингэж уригдах ёстой битгий хэл харц тулгарч ч үзээгүй шүү дээ."
Жаалхан охин гайхаж байсан ч урилгыг цүнхлэж, автобус ирэхэд орон суугаад бодолд автана. Түүнийг нь холоос ажиглан суусан 3 хөвгүүн санаа нь амарсан бололтой нэг тийш хөдлөлөө.
Mirae's P.O.V
Энэ урилга надад ирээд долоо хоночихлоо. Хэн ч андуурсан барьсан гэж ирэхгүй байхыг бодвол үнэхээр намайг урьсан бололтой. Маргааш тэр үдэшлэг болно. Би магадгүй явах хэрэгтэй биз.
YOU ARE READING
Dark Moon:Bloody /✔️/
FanfictionBass Guitar & Vampire, Zither & Werewolf. Don't play with them.